Японы Ямагучи хот сармагчингийн халдлагад өртөж байна

2022/07/21

Японы баруун өмнөд хэсэгт орших Ямагучи хотын Огори дүүрэгт долдугаар сарын 8-наас хойш сармагчингийн халдлагад 20 орчим хүн өртөж, ихэнх нь хөнгөн гэмтэл авсан гэж хотын захиргааны албанаас мэдээллээ. Хамгийн бага хохирогч нь 10 сартай охин байсан аж.

Эрх баригчид халдлагыг ямар төрлийн сармагчин үйлдсэн болохыг батлаагүй ч тус бүсэд Японы цасан сармагчин гэгддэг макакууд амьдардаг аж. Ан хийх явц үргэлжилсээр байгаа тул цагдаа нар тус бүс нутагт эргүүлийг чангатгаж, иргэдийг хаалга, цонхоо хааж байхыг уриалж байна.

Огори дүүрэг нь гол төлөв орон сууцны хороолол бөгөөд зэрлэг сармагчин ойг орхиж, хүмүүст хор хөнөөл учруулах нь ховор байдаг гэж хотын албаны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Эх сурвалж: CNN

У.Ундрах



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.69
    2022/07/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах