Шинэхэн дүүтэй болсон хүүхэд тань ойлгомжгүй зан араншин, үйлдэл гаргаад байна уу? Эсвэл хүүхдээ дүүтэй болгох талаар бодож байна уу? Тэгвэл энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Гэр бүлд шинээр хүүхэд мэндлэх нь мэдээж баяр хөөр, аз жаргалыг авчирдаг. Гэхдээ энэ нь ах эгч болж байгаа хүүхдэд айдас, түгшүүр үүсгэж болзошгүй нөхцөл байдал болдог. Учир нь хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Тэд насанд хүрсэн хүн шиг өөрийн стресстэй, түгшүүртэй байгаагаа эсвэл юунд уурласнаа гэх мэт сэтгэл хөдлөл, мэдрэмжээ тэр бүр анзаарч зохицуулж чаддаггүй. Энэ нь хүүхдийн тархины хөгжилтэй холбоотой ба насанд хүрсэн хүнийхтэй харьцуулбал дөнгөж нахиалж буй ургамалтай адил гэсэн үг. Тэгвэл дүүтэй болсон хүүхэдтэйгээ харилцахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
Сэтгэл зүйг нь урьдчилан бэлдэх
Гэдэс тань томрох үеэс дүүтэй болох гэж буй хүүхдэдээ энэ талаар маш сайн тайлбарлаж, ярилцаж, асуултад нь хариулж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нь хүүхдийн сэтгэл зүйг бэлдэх боломж гэсэн үг.
Жишээ нь: Миний охин/хүү удахгүй хөөрхөн дүүтэй болно, дүү нь чамтай адилхан аав ээжийнх нь хүүхэд, дүүгээ том болохоор чи хамтдаа ийм ийм зүйлүүдийг хийж болно гэх мэт.
“Чи аав ээжийнхээ хүүхэд хэвээрээ байна” гэдгийг мэдрүүлэх
Таны хүүхэд том ах, эгч болох нь танд сэтгэл хөдөлгөм байж болох ч хүүхдэдээ тайлбарлаж өгөхөөс нааш том ах, эгч гэдэг үгийг тийм ч сайн ойлгохгүй. Тэгэхээр тэдэнд тайлбарлах хэрэгтэй бөгөөд яриандаа аав ээжийн хайртай хүүхэд үргэлж хэвээрээ байна, хайрлахаа болихгүй гэдгийг тусгаж өгөх нь чухал. Энэ нь “хайртай шүү” гэдэг үгнээс эхэлнэ.
Дүүтэй болсон хүүхэд өөрийгөө илэрхийлэх
Дүүтэй болсон ихэнх хүүхэд ээжтэйгээ илүү их ойр дотно байх гэж хичээдэг бөгөөд энэ нь ээжийгээ ноолох, чимээ шуугиан ихтэй болох, биеийн хөдөлгөөн ихсэх, бухимдангуй байх, хэт их унтах гэх мэт үйлдлүүдээр илэрдэг. Эдгээрийг хийж буй хүүхэд далд айдастай, түгшүүртэй, сэтгэл хөдлөл их байх зэргийг илэрхийлдэг. Энэ тохиолдолд уурлах, хүүхдийг загнах бус хүүхэд танаас юу хүсэж байна гэдгийг тодруулах хэрэгтэй. Үүний дараагаар хүүхэдтэйгээ ярилцах, хүссэн зүйлсийг хамт хийх, илүү их цагийг ээж нь боломжгүй бол аав болон бусад гэр бүлийн гишүүн гаргах хэрэгтэй. Ингэснээр хүүхдэд хайр халамжаа дутуу авч байна, булаалгасан мэдрэмж төрөх гэх мэт сөрөг мэдрэмж үүсэхээс сэргийлэх боломжтой.
Хүүхдээсээ тусламж авах
Бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогт бусдыг даган дууриах, түүнээсээ суралцах, том хүмүүсийн хийж буй үйлдлийг амжилттай хийснийхээ дараа сэтгэл ханамж, өөртөө итгэлтэй байдал мэдрэх зэрэг багтдаг. Тиймээс бяцхан туслагчаа бухимдалгүй, сониуч, эерэг сэтгэл зүйтэй байгаа үед нь өөрийн хийдэг үйлдлүүдийг зааж өгөх, даалгах зэргийг хийлгээрэй.
Жишээ нь:
Гол зүйл нь үүний дараагаар та хүүхдэдээ тохирсон магтаалыг хэлэх хэрэгтэй.
Хувийн орон зай
Том ах эгч болсон хүүхдэдээ дүүдээ өг, чиний юм гэж юу байсан юм гэх зэргээр загнахаас аль болох татгалзаарай. Учир нь та үнэхээр хүүхдээ том ах эгч болгоё л гэж бодож байгаа бол хүүхдэд өөрийн орон зай хэрэгтэй. Үүнд өөрийнх нь эд зүйл, хувцас, алчуур, аяга, халбага, тоглоом гэх мэт маш олон зүйл хамаарна. Хүүхдэд эдгээрийг май, чинийх гээд өгөх үеэс “минийх” гэдэг мэдрэмж үүссэн байдаг. Тиймээс хүүхдийнхээ хувийн орон зай эд зүйлд хүндэтгэлтэй хандаарай.
Бага зэрэг атаархах нь хэвийн үзэгдэл
Магадгүй хүүхэдтэйгээ яг хамт байх гэж байтал нярай хүүхэд тань сэрэх уйлах үед хүүхдэдээ “жаахан дүүг нь очиж харах хэрэгтэй, энэ нь яаралтай байгаа, эргээд аав ээж нь хүрээд ирнэ ээ” гэдгийг хэлээрэй. Ах эгч болсон хүүхдээ шууд орхих бус, үүний дараагаар хүүхэд дээрээ заавал ирэх хэрэгтэй/өөрөөр хэлбэл худлаа ярьж болохгүй гэсэн үг. Энэ үйлдлийг хийснээр хүүхэд орхигдсон мэдрэмж авахгүй байх давуу талтай. Хэрвээ дүүгээс нь болж хүүхдэдээ цаг гаргалгүй өнгөрөөд байвал дүүдээ атаархах, дүүтэйгээ тэмцэлдэх, дүү аав ээжийг булаасан гэдэг мэдрэмжүүд төрөх эрсдэлтэй.
Дүүг нь дөнгөж төрснийх нь дараа хүүхдээ тусдаа өрөөнд байлгаж, тусад нь ганцааранг унтуулах нь тийм ч зөв алхам биш бөгөөд мэргэжилтнүүд дор хаяж гурван сарын дараа тусад нь унтуулж болно гэж зөвлөдөг. Хүүхэд дүүтэйгээ нэг өрөөнд аав ээжийнхээ хажууд байх нь насанд хүрэгчдийн харилцаа, хүүхдийн нийгэмшил, өөрийгөө илэрхийлэх байдал, хүнтэй харилцах харилцаа зэрэгт эерэг нөлөөтэй. Өсвөр насны хүүхэд ч дүүтэй болоод тодорхой хэмжээний хямралд өртдөг. Удаан хугацаанд томчуудын анхаарлын төвд байсан хүүхэдтэйгээ байнга цаг гарган ярилцаж байх нь дүүгээ эерэгээр хүлээн авахад нь тусалдаг, энэ харилцаа нь дүү дээр нь үргэлжлэн эерэг байх, дүүгээ хайрлах мэдрэмжийг бэхжүүлж байдаг тул эцэг эхчүүд том ах эгч болсон бяцхан хүүхдэдээ хайр халамжаа мэдрүүлж, сайхан үгсийг хэлж, чухал хэвээрээ гэдгийг нь ойлгуулж байх нь чухал.
Д.Анударь
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.53.19
ХДХВЫН ХДХВ, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ХҮМҮҮСИЙГ ЭМЧИЛГЭЭД БАЙГАА Доктор ОКОСУ-г би мэднэ, "ОКОСУ тэр танд болон таны гэр бүлийн аль нэгэнд өвчтэй хүмүүст тусалж чадна" гэсэн мессеж илгээнэ үү. дээр (Whats-app +2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэг түүн рүү okosherbalhome@gmail .com эсвэл (Whats-app +2348115799318) имэйлээр мессеж бичээрэй.
Хариулах213.87.89.16
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах