Их Британид өнгөрсөн сард инфляцын түвшин сүүлийн 40 жилд байгаагүй дээд түвшинд хүрч, 1982 оноос хойш анх удаагаа 10 хувийн босгыг давжээ.
Мөн хүнсний үнэ 2021 оны долоодугаар сараас хойш 12.7 хувиар өссөн нь инфляцын өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн. Хүнснээс гадна эрчим хүч, шатахуун, дизель түлшний үнийн өсөлт ч мөн нөлөөлсөн байна. Түүнчлэн тээврийн зардал нь өөр нэгэн томоохон хүчин зүйл болжээ.
Ингэснээр инфляцын түвшин “Reuters” агентлагаас эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаар гаргасан урьдчилсан таамаглалаас /9.8 хувь/ давсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна