Саудын Арабын шүүхээс Твиттер хэрэглэсэн эмэгтэйд 34 жилийн хорих ял оноожээ

2022/08/18

Саудын Арабын шүүх Твиттер платформыг идэвхитэй хэрэглэдэг Салма Аль Шехаб гэх эмэгтэйд 34 жилийн хорих ял оноосон байна. 

Түүнийг нийгмийн хэв журмыг алдагдуулж, ард түмний болон үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахыг санаархагч тэрс үзэлтнүүдийг дэмжиж, цахим сүлжээнд худал цуурхал тараасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. 

Тэрбээр хүүхдүүдээ болон өвчтэй ээжийгээ асран халамжлах шаардлагатай байгаа тухай шүүхэд хүсэлт илгээсэн гэж шүүхийн баримт бичигт өгүүлжээ. Өнгөрөгч оны нэг дүгээр сард шүүхэд дуудагдан, зургаан жилийн хорих ял сонссон ч энэ сарын эхээр болсон дараагийн шатны шүүх хурлаар түүний ялыг хүндрүүлэн 34 жилийн хорих ял ногдуулж, мөн 34 жилийн хилийн хориг оноосон байна. Одоогоор 30 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй байгаа аж. 

“ALQST” хүний эрхийн байгууллага Саудын Арабын шүүхийн энэхүү шийдвэрийг “тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн идэвхтний эсрэг оногдуулсан хамгийн урт хорих ял” гэж тодорхойлжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.43
    2022/08/18

    Цаазаар аваач

    Хариулах
    • 192.82.67.94
      2022/08/18

      Дебиль, эргүү үхэр