Монгол улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан "Opendatalab.mn"-ээс “Монгол ардын нам” гэж хайвал хамтран эзэмшигчид нь БНХАУ хэмээн гарч ирж байгаа асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
Энэ талаар бид МАН-ын Хуулийн хэлтсийн дарга Ү.Амарбат болон Бодлогод залуусын хяналт ТББ-ын Захирал Т.Амарзаяа нараас тодрууллаа.
Ү.Амарбат: "МАН Монгол Улсын хуулийн этгээд, Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй. Энэ бүртгэлийн талаар хоёр албан ёсны эх сурвалжаас харж болно. Нэг нь Улсын Дээд Шүүхийн supremecourt.mn гээд сайт байна. Энд бол МАН-ын бүртгэл хэзээ хийгдсэн, хэзээ байгуулагдсан талаар мэдээлэл байгаа. Хоёр дахь нь opendata.burtgel.gov.mn гээд улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн сайт байгаа.
Энэ сайт дээр мөн МАН-ын бүртгэл байгаа. Аль алинд нь Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулдаг, улс төрийн намын зохион байгуулалттай гэсэн мэдээллүүд байгаа. Мэдээлэл гаргасан сайтын мэдээг харах юм бол opendatalab.mn гэдэг сайтаас тэр бүртгэлийг татаж авч л дээ. Opendatalab.mn гэх сайт нь ямар учиртай юм бэ гэхээр ямар нэгэн төрийн байгууллагын албан сайт биш юм байна. Бодлогод залуусын хяналт ТББ гаргасан, хөгжүүлж байгаа төсөл юм байна. Энэ төсөл дээрээ алдаатай мэдээ хийсэн, энэ төсөл дээрээ анхнаасаа ийм байсан юм уу, дундаасаа ингэсэн юм уу, хакердуулсан юм уу гэдэг талаараа opendatalab.mn сайт нь өөрөө мэдээлэл өгөх байх. Ямартай ч яг үндсэн байгаа бүртгэлээс өөр буруу мэдээлэл хийгээд тэрийг нь мэдээлжээ. Бидний зүгээс бол opendatalab.mn-д “танай дата мэдээлэл чинь буруу байна, МАН-тай холбоотой энэ мэдээгээ засаж залруулга хийгээч ээ” гэсэн хүсэлт тавиад opendatalab.mn залруулга бичсэн байна лээ"
Бодлогод залуусын хяналт ТББ-ын Захирал Т.Амарзаяа : "Манай "Opendatalab.mn" сайтад алдаа гарсан гэхдээ олон мэдээллийг татаж улсын бүртгэлээс болон бусад мэдээллийн сангуудаас татаж нийтэлдэг. Манайх засвар хийхгүйгээр цаанаасаа олон дата мэдээллүүд орж ирдэг. Гэхдээ олон мянган дата манай сайт дээр татагдаж байгаа учраас дата цэвэрлэгээ явагддаг.
Энэ олон мэдээллээс дата цэвэрлэгээнд орж чадаагүй мэдээлэл нь тархсан байна. Манайх энийг засаж янзлаад БНХАУ болгох боломж байхгүй дата цэвэрлэгээний явцад гарсан алдааг скрийншот хийгээд тавьчихсан байгаа юм. Сайт руу оронгуут сайтыг ашиглах журам байгаа. Тухайн журам дээр албан ёсны төрийн их сурвалжийг давхар нягталж байж нийтлээрэй гэж сэтгүүлчдэд зөвлөсөн байдаг. Гэвч тухайн журмыг анзаарахгүйгээр улсын бүртгэл open дата дээр ийм байна аа гээд нийтэлсэн сайт байсан. Бид үүн дээр хариу өгөөд ташаа мэдээлэл тараасан байна дата цэвэрлэгээнд ороогүй магадгүй хакер байхыг үгүйсгэхгүй устгана уу гээд тус сайтад хэлсэн. Тэгээд тус сайттай залруулага хамт хийхээр болсон" гэлээ.
Д.Анударь
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
83.220.238.251
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах122.201.22.196
Ард түмнийг тэнэг гэж бодоо юу.Тархиа угаалгахгүй.үнэн болоод тэгжгарч ирж бгааш дээ
Хариулах78.102.90.191
Umhii erliiz hujaanuudiig bugdiin buudaj Al.
Хариулах122.201.31.132
Hujaagiin gar hulnvvd
Хариулах