УИХ-ын дарга шатарчдыг хүлээн авч, Олимпын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүлээ

2022/08/18

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Энэтхэг улсын Ченнай хотод болсон шатрын 44-р олимпиадад оролцсон Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэргүүтэй Монголын баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ. 



Энэ удаагийн олимпиадад Монгол Улсын эмэгтэй багийнхан 162 орноос 15-рт, эрэгтэй багийнхан 188 орноос 35-р байр эзэлсэн түүхэн амжилттай эх орондоо ирсэн. 4-р ширээнд 17 настай шатарчин Б.Мөнгөнзул охин түрүүлж, Монголын анхны Алтан медалийг авчирсан юм. 

Мөн Монголын шатрын үндэсний шигшээ багийн гишүүн "Кайсса" клубын тамирчин, Олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй Их мастер цолны гурав дахь болзлоо биелүүлснээр эмэгтэй Их мастер цолтой Монголын долоо дахь тамирчин боллоо. Олимпт оролцсон манай шатарчид бүгд хувийн амжилтаа ахиулж ганзага дүүрэн ирсэнд УИХ-ын дарга болон шатарчин гишүүд баяр хүргэж амжилт хүссэн байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 44-р Олимпын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүжээ. Шатарчидтай хийсэн уулзалтад шатарчин улстөрчдөөс УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 83.220.238.251
    2022/08/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах