Эрэгтэй хүн ЯАГААД эмэгтэйчүүдээс түрүүлж нас бардаг вэ?

2022/08/28

АНУ-ын “Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв”-ийн мэдээлснээр эрчүүд зүрхний өвчин, хорт хавдар, амьсгалын замын өвчнөөр нас барах магадлал эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байдаг төдийгүй тэд дунджаар эмэгтэйчүүдээс таван жилийн өмнө нас бардаг гэсэн судалгаа бий. 

Үүнд олон шалтгаан нөлөөлдөг бөгөөд хамгийн энгийн шалтгаан нь биологийн ялгаа. Эрдэмтэд эмэгтэйчүүдэд байдаг эстроген нь цусан дахь хортой холестерины түвшинг бууруулахад тусалдаг төдийгүй зүрхний өвчин гэх мэт элдэв өвчинтэй тэмцэхэд тусалж илүү дархлааг бий болгодог гэж үздэг. 

1212.mn үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн сүүлд мэдээлснээр Монгол улсын нийт хүн амын тоо 3.409.939 байгаагаас 

Эмэгтэй: 1,735,881

Эрэгтэй : 1,674,058

Гэсэн ч Монгол улсын хүн амын нас баралтыг сүүлийн таван жилийн хугацааг хүйсээр ангилбал:

Олон улсын судалгаанаас харахад өндөр хөгжилтэй улс орнуудын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 79 бол, эрчүүдийнх 72 байдаг. Харин хөгжих шатандаа явж буй буурай орнуудын дундаж наслалт эмэгтэй 68, эрэгтэй 63 гэсэн тооцоо байна. Манай улсын хүн амын дундаж наслалт сүүлийн таван жилийн байдлаар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч эрчүүд 70 хүрээгүй хэвээр байгаа юм. 

Монгол Улс нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд 10-рт эрэмбэлэгддэг. Хөгжсөн орнуудын хувьд эмнэлгийн орны тоо олон байх нь чухал үзүүлэлт биш бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах дадалд сургасан байдаг.

Амьдралын буруу хэвшил, эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдгаас монгол эрчүүд эрт нас бардаг.  Хүн амын нас баралтын зонхилох шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин, гэмтэл согог, халдварт болон халдварт бус өвчин дундаа ходоод, улаан хоолой, элэг, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 75  хувийг эзэлдэг ба эдгээр нь бүгд эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэх боломжтой өвчин. Жишээлбэл, 40 настай хүн даатгалаараа ходоодоо нэг удаа дурандуулахад өвчний шинж тэмдэг илрээгүй бол 50 наснаас дээш хоёр жилд нэг удаа дурандуулаад байвал хавдраар өвчлөх эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой юм. 

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.75
    2022/08/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах