Абэ Шинзо-н төрийн оршуулгыг эсэргүүцсэн иргэн өөрийгөө шатаажээ

2022/09/22

Япон улсын ерөнхий сайдын агсан Абэ Шинзо агсанд зориулсан төрийн оршуулгын ёслол ирэх долоо хоногт зохион байгуулагдана. Гэтэл энэхүү арга хэмжээг эсэргүүцсэн 70 гаруй настай эрэгтэй өчигдөр өглөө Японы засгийн газрын ордны ойролцоо өөрийгөө шатаажээ.

Хэргийн газраас төрийн оршуулгыг эрс эсэргүүцэж байгааг илэрхийлсэн бичиг олдсон тухай Токио хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Тухайн иргэн өглөөний 7:00 цагийн орчимд бие дээрээ тос асгаад гал тавьжээ. Галыг унтраах үеэр цагдаагийн нэг албан хаагч түлэгдсэн байна. Биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн иргэн одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.239
    2022/09/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.82.161
    2022/09/22

    Хохино л гэхээс

    Хариулах