СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашинд түгжигдсэн 1 ой, 3 сартай хүүхдийг эсэн мэнд гаргажээ


Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн нутаг дахь “Цогтжавлан-2” хүнсний дэлгүүрийн автомашины зогсоолд бага насны хүүхэд суудлын автомашин дотор түгжигдсэн тухай дуудлагыг 9-р сарын 22-ны 09:35 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км зам туулан очиход иргэн Н-ын Кроун суудлын автомашин дотор 1 ой 3 сартай эрэгтэй хүүхэд түгжигдсэн байв. Аврагчид 29 минут ажиллан хаалгыг нь онгойлгож хүүхдийг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.139
    2022/09/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.161.242.134
    2022/09/23

    Хүүхдээ бодоод л шууд л цонхоо хагалаад авч болдоггүй юм бх даа. Онгойлгох хугацаа гэхээр 30 мин түгжигдэж бна ш дэ.

    Хариулах