Өвчтөнөөсөө мөнгө авсан эмчийг 4 сая төгрөгөөр торгожээ

С.Гандэлгэр
6 цаг 1 минутын өмнө

Иргэн Мөнх /зохиомол нэр/ нь 2018 оны тавдугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад /зохиомол нэр/ хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500 мянган төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авчээ. Мөн хоёр жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар урьд хагалгаа хийсэн эмч болох Ганаад дахин 300 мянган төгрөгийг бэлнээр өгсөн аж. Эмч Ганаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өвчтөнөөс хоёр удаагийн үйлдлээр нийт 800 мянган төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүгдэгч Ганаа нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд тус тус заасан “үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах..., мөн “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн. 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ганааг гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 4 сая төгрөгийн торгох ял шийтгэв.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.214.0.249
    2022/09/25

    Тангараг өргөсөн эмч нар ичихнзй гар харж ажлаа хийдэг болсон нь үнэн шүү дээ.Хүссэнийг нь өгөөд дараа нь мэдээлж шалгуулж байж тэд авахаа зогсооно.

    Хариулах
  • 213.87.134.139
    2022/09/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.86.1
    2022/09/23

    ажлаас нь бүрмөсөн халаач

    Хариулах
  • 66.181.161.110
    1 цагийн өмнө

    Ажлаас нь хал. Бусдад нь сургамж болог.

    Хариулах
    • 66.181.161.86
      2022/09/24

      тэгээч дээ та нарыг гуйх юм уу? Энэ улсын эмнэлэгт ажилладаг эмч нар бүгд гар2 мал шиг хэдэн ардууд нь сонгосон 76 малтайгаа мөнхрөг