Д.Амарбаясгалан: Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн учраас ХНХ-ын сайдаас ОГЦРУУЛЛАА

Х.Есү
2022/09/27

Засгийн газраас ХНХ-ын сайд Д.Сарангэрэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Д.Сарангэрэл сайд нь Үндсэн хууль зөрчсөн тул Ерөнхий сайд захирамж гаргаж үүрэгт ажлаас нь огцрууллаа. Мөн Засгийн газрын зүгээс ард иргэдээсээ уучлалт гуйж байна. 

Монгол улсын Ерөнхий сайд үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргалаа. 

Монгол улсын ерөнхий сайдын захирамж Монгол улсын засгийн газрын гишүүнийг огцруулах тухай,

Монгол улсын үндсэн хуулийг 39 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэг Монгол Улсын засгийн газрын  тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэг хоёр дахь заалтыг тус тус үндэслэн Даваажанцангийн Сарангэрэлийг Монгол улсын засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын үүрэгт ажлаас огцруулсугай хэмээн тушаал гаргалаа. Ерөнхий сайдын захирамж гарсантай холбогдуулж үндсэн хуулиараа УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх албан бичгийг Засгийн газраас хүргүүлдэг байгаа. Ингээд огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгааг та бүхэндээ мэдэгдье.

Мөн хариуцлагагүй ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ салбарын сайд Д.Сарангэрэл нь ёс зүйн алдаа гаргасныгаа ухамсарлаж засгийн газрын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ мөн өгсөн болохыг энэ ташрамд илэрхийлье" гэлээ. 



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.117
    2022/09/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.20.185
    2022/09/27

    УЛ гэж яриад сурцан төрийн албатангуудыг олж тогтоож зайлуул...тэрийг нь уншаад бж бдг мэдрэл авгайг улс төрөөс бүүр зайлуул...

    Хариулах
  • 192.82.75.101
    2022/09/27

    Мэдэхгүй байгаа бол гадаад үг хэллэгээр яах вэ? Яруу сайхан монгол хэлээ л бүрэн дүүрэн ашиглацгаах хэрэгтэй.

    Хариулах
  • 64.119.26.134
    2022/09/27

    Энэ гишүүний бүрэн эрхээс татгалзаад чөлөөлөгдлөө гэхэд ямар ч хариуцлагагүй мултарчихдагийн яруу алдарт тод жишээ ...

    Хариулах
  • 66.181.161.10
    2022/09/27

    унтах завгүй ажиллаад гэсэн одоо жаахан унтаж аваг дээ их хурлын танхимдаа .

    Хариулах
  • 202.126.90.153
    2022/09/27

    Сонин үг хэллэг хаанаас сурсан юм болдоо. Сэтгүүлч гуай

    Хариулах
  • 202.9.41.112
    2022/09/27

    зөв шүү

    Хариулах
  • 202.21.101.246
    2022/09/27

    Sain bn.

    Хариулах
  • 192.82.67.11
    2022/09/27

    Энэ шаардлага ганц сайдаар тогтохгүй цаашаа үргэлжлэх байх.

    Хариулах
  • 202.55.188.101
    2022/09/27

    Дараагийн сайд шинэ нэр томьёог буруу хэрэглэдэг албан тушаалтантай хариуцлага тооцох хэрэгтэй болж. Ер нь бодлого тодорхойлох түвшинд ажиллаж байгаагаа тэнгэрийн амьтан болсон мэт аягладаг байдал эрт үеэс уламжилж ирснийг таслан зогсоох цаг болчихсон байна.

    Хариулах
  • 66.181.161.80
    2022/09/27

    Sn bna zow alham hiillee

    Хариулах
  • 66.181.161.78
    2022/09/27

    МАНгарууд бүгдээрээ ч огцорч алга болмоор байна

    Хариулах
  • 66.181.187.49
    2022/09/27

    Sarangereleer duusahgui. Yamniihan tegj nereldeg yum bna lee gesen shuu dee. Teheer deeguur bol ali ujee niigmiin davharaa zereg zindaagaar uneldeg bolson bgaa ni nuuts bish boljee

    Хариулах
  • 66.181.161.123
    2022/09/27

    Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх гэдэг яамны мэргэжилтэнгүүд бас мэдээллийг үнэн зөв өгөх хэрэгтэй шүү дээ

    Хариулах
  • 150.129.142.141
    2022/09/27

    Энэ шуурхай арга хэмжээг үтэр түргэн авч байж Оюун-Эрдэнэ-н ЗГ аврагдлаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шахав

    Хариулах
  • 202.126.89.102
    2022/09/27

    Хаана хэзээ юу ярихаа мэдэхгүй байна гэдэг мэдрэмж их л хэрэгтэй ядахдаа намхайнямбуу баатар шиг ярьж сэтгэж сурах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.102
    2022/09/27

    Саран гэрэл хэлсэн болохоос яамны нөхөд нь яриад хэвшсэн юм билээ

    Хариулах
  • 202.55.188.46
    2022/09/27

    Улны гэдэг үгийг ажилдаа нутагшуулсан мэргэжилтнүүд хамгийн их буруутай. Арга хэмжээ мөн авах ёстой

    Хариулах
  • 139.5.219.92
    2022/09/27

    Шуурхай байна Зөв

    Хариулах
  • 202.21.107.92
    2022/09/27

    Яамны ажилчдын мэдлэг чадвар сулхан юм биш үү

    Хариулах
  • 78.176.147.91
    2022/09/27

    Ashgui deeee

    Хариулах