Путин Крымийн гүүрний хамгаалалтыг чангатгах захирамжид гарын үсэг зуржээ

2022/10/09

Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог авто болон төмөр замын гүүр өчигдөр болсон дэлбэрэлтэд өртсөн.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ явдлын дараа Крымийн гүүр болон Крым рүү эрчим хүч дамжуулах шугам, хий дамжуулах хоолойн харуул хамгаалалтыг чангатгах захирамж гаргажээ.

Крымийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах ажлыг Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албанд даалгасан байна. Крымийн гүүрэнд гарсан ослын хэргийг шалгах ажлын хэсгийг ОХУ-ын засгийн газрын шадар сайд Марат Хуснуллин ахлахаар болжээ. 

Бямба гарагийн орой гүүрний авто замын хэсгийн нэг урсгалыг суудлын автомашин, автобуснуудад нээжээ. 

 

Эх сурвалж: ТАСС



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.131.164
    2022/10/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.72.227
    2022/10/09

    Одоо муу нацист новшнуудыг үндсээр нь олж шийтгэ

    Хариулах