Монголоос Хятад руу төмөр гаргаж, их хэмжээний ашиг олж байхдаа залилан, луйврын хэрэгт холбогдон шалгагдаж байсан Казахстаны нэрт улс төрч Галымжан Жакиянов оргон зугтаж, хил давжээ.
Тодруулбал, түүнийг Монгол дахь бизнесийн түншүүдээ залилж, 775.000 ам.долларыг хууль бусаар хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газарт 12021505 тоот эрүүгийн хэрэг нээн шалгаж,
Монгол Улсын хилээр гарахыг хориглоод байсан юм.
Гэтэл Жакиянов хэрхэн хил давсан, түүнд ямар хүмүүс оролцоотой нь анхаарал татаж байна
Олон жилийн турш Ховдоос урд хөрш рүү төмрийн хүдэр экспортлож байсан Жакиянов өөрийн нэр дээрх ALGT /Эй Эл Жи Ти/ компаниа 9 дүгээр сарын 19-ны өдөр Д.Замбуу гэх хүн рүү шилжүүлсэн баримтыг Улсын бүртгэлийн албан есны сайтаас та харж байна.
Ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр 2007 онд гадаадын хөрөнгө оруулагчид хувь эзэмшин байгуулж, Жакиянов захирлаар нь ажиллаж эхэлсэн байдаг. Тун чиг ашигтай ажиллаж, хэдэн арван тэрбумаар үнэлэгдэж байсан тус компанийг Жакиянов “аавын хаалга” татах нь тодорхой болсон учир ийнхүү сар хүрэхгүй хугацааны өмнө бусдад шилжүүлээд өөрөө Монгол Улсыг орхисон байна. Нөгөөтэйгүүр тэрбээр энд ажиллах хугацаандаа хангалттай ашиг олж, хөрөнгөжсөн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.
Галымжан Жакияновын хувьд аль ч улсад хууль зөрчлөө гэсэн албан тушаалтнуудыг нь аргалж, авлигадаж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлж ирсэн нь анхаарал татдаг. Монголд ирэхээсээ өмнө Казакстанд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 7 жилийн хорих ял сонссон байдаг.
Гэвч тэрбээр хугацаанаасаа өмнө суллагдсан. Монголд хуулийн байгууллагад шалгагдаж, хилээр гарах эрхээ хаалгасан ч компаниа зараад яаж ч юм бүү мэд аргалаад гараад явчихсан байх аж. Үүнд ЦЕГ тэргүүтэй хуулийн байгууллага хариулт өгөх ёстой. Үүнийг дагаад авлига, хээл хахуулийн асуудал хөндөгдөж ч мэдэх юм.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалт туйлын шаардлагатай нь бодит үнэн. Харамсалтай нь татвараас зайлсхийж, луйварддаг, ард түмэн, улс орноор нь хохироодог нөхдөд хууль тэгш үйлчлэхгүй байгаагийн энэ мэт бодит жишээ анхаарах шаардлагатай байна Хуульзүйн сайд аа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
116.84.110.167
Yadax yu bnaaa, oilgomjtoi ter ued garch baisan shalgnii darga baitsaagch nariig 461 xiixed xenii tushaalaar gargsanaa xelnedee
Хариулах192.82.84.32
хилийн хориг тавьсан байхад гарч байна гэдэг овоо эр юм даа. шалган нэвтрүүлэх дээр ажиллаж байгаа албан тушаалтнууд харалган байна даа.
Хариулах192.82.91.233
хаууль овоо авч дээ интерполоор хайгаач дээ нэг баригдана биз дээ муу новш
Хариулах64.119.27.67
Залилангийн казакуудыг хил даван оргож зугтахад хууль цагдаагийнхан л тусалж байгаа.сүлжээний казах иргэд бас шхлгагдаж байгаад л зугтсан.Монгол иргэд хохироод үлддэг.
Хариулах64.119.17.35
АВЛИГАЧИН хуулийн ажилтан ХИЛ гарахад нь тусалсан байна.
Хариулах213.87.129.58
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах