ОХУ анх удаа цөмийн зэвсгийн бэлэн байдлаа шалгав

2022/10/27

Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын эрх баригчид анх удаа цөмийн дайны дадлага сургуулилалт  зохион байгууллаа. Владимир Путин сургуулилалтын явцыг өөрийн биеэр ажигласан байна.

Энэ үеэр "Ярс" тив алгасах баллистик пуужинг Оросын умард хязгаарын Плесецк баазаас харвасан байна. Мөн Баренцын тэнгист байрлаж байсан шумбагч хөлөг онгоцноос "Синева" баллистик пуужинг алс дорнодын Камчаткийн хойг дахь бай руу харваж, Ту-95 стратегийн бөмбөгдөгч онгоцноос далавчит пуужингуудыг мөн бэлдсэн бай руу харваж туршжээ.

Сургуулилалтын үеэр харвасан пуужингууд бүгд байгаа онож, даалгавар бүрэн биелсэн тухай Кремлийн ордноос сүүлд мэдээлсэн байна.

Европ тивийн баруун хойд хэсэгт эхэлсэн сургуулилалт аравдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ гэв.  

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.143
    2022/10/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.70.37.160
    2022/10/27

    Тэнэг Иванууд бөмбөгөндөө өөрсдөө сүйрэх байх даа.

    Хариулах
  • 66.181.181.79
    2022/10/27

    Сүр хүчээ гайхуулаад туршилт хийж л байна хөөрхий. Дайнд ялагдсан ч ялсан ч Монголд туслах хүчтэй болохоор бид юундаа санаа зовохов дээ. Украйн ялаад энх тайван тогтвол даян дэлхийд Үнэн гэдэг юм ялах юм даа. Хаана ч дарангуйлагч бүү байг.

    Хариулах
    • 73.193.80.89
      2022/10/27

      Erguu dagz