УЧРАЛЫН БАЯР - 4 Зорилтот төсөл
Хилийн чанадад байгаа аав, ээжтэйгээ утасны цаанаас байнга ярьдаг ч уулзаад тэврэх хамгийн сайхан…
Эцэг эхээсээ хол өсөж торниж буй хүүхдүүдийг аав, ээжтэй нь уулзуулдаг “Учралын баяр” зорилтот төсөл дөрөв дэх удаагаа хэрэгжиж байна. Төсөл 2017, 2018, 2019 онуудад амжилттай хэрэгжиж, нийт 40 хүүхдийг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа аав, ээжтэй нь уулзуулсан.
Гэр бүлээсээ хол байх хэцүү ч амьдралынхаа төлөө гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаа аав, ээж дээрээ очих, аз жаргал дүүрэн аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг юм.
УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгаар хэрэгжиж буй “Учралын баяр” төсөлд шалгарсан хүүхдүүд өнөөдөр төрийн ордонд төслийн багийнхантай уулзаж байна. Эдгээр хүүхдүүд “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссэ бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан бөгөөд бүгд 10-14 настай, эцэг эх нь БНСУ-д 3 ба түүнээс дээш жил амьдарч байгаа, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр БНСУ-ыг зорих гэж байна.
Төслийн ерөнхий зохион байгуулагч “САЙН УЧРАЛ” сан, дэмжигч байгууллагаар “UB GROUP”, “AIR BUSAN” ажиллаж байна. Төслийн ач холбогдол нь хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьдрах орчин, нийгмийн асуудал, гэр бүлийн тогтвортой байдал, сэтгэл санааны байдал, ард үлдсэн үр хүүхдийнх нь хүмүүжил, төлөвшил, өсөж торних асуудал, хүүхдийн эрх зэрэг олон асуудлыг хөндөж, олон нийтэд үнэн, зөв ойлголт түгээх явдал юм. Манай улсын 18-аас дээш насны 200 мянга орчим иргэн хилийн чанадад ажиллаж амьдарч байна. Үүнээс зөвхөн БНСУ-д гэхэд 51 мянган иргэн амьдарч байна. Төслийн үр дүнгээс дурдвал ээж аавтайгаа уулзсан хүүхдүүдийн сэтгэл санаа, өөртөө итгэх итгэл, ээж, аавынхаа хөдөлмөр зүтгэлийг ойлгон хүндлэхэд эерэг нөлөө гарсан. Мөн эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хүсэл зоригийг ойлгох, сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй болох, эх орондоо эргэн ирж гэр бүлээрээ хамтдаа амьдарч, ажиллах итгэл урам зориг авсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.73.133
Ямар ухаалаг юм вэ гэж харж байгаа бол эмгэнэл ийм төр засаг ийм нөхөд удирдахч гэж чааваас даа улсынхаа иргэдийг боол болгож явуулчаад нөгөөдүүл нь Солонгост хууль эрх зүйн ямарч мэдлэггүй хүмүүс очоод хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэд харлаад хэрэг төвөгт орооцолдоод хулгай хийгээд хүн зодоод байгаагаа судлахдаа бусад орны гэрээг олоод хараарай, 1т хийж байгаа мэргэжлээр нь зэрэг дэвтэй болоод ирэх ирхэд нь ажлын байр бэлэн эхнэр хүүхэдтэйгээ уулзах боломж бололцоог 100% хангаж өгсөн 1үйлдвэртээ тогтвортой ажилласан бол ар гэр хамаатан ах дүү гэр бүлийг нь визтэй болгох нөхцөлтэй эргээд нутагтай очоод ажлын байр бэлэн хувиараа юм эхлүүлбэл татварын хөнгөлөлт эдэлдэг гэрээ хэлэлцээртэй төлөөлөгчийн газар нь бнга эргэж тойрдог улсын иргэдийг тэр улс дээрэлхэж чадахуй тиймдээ ч тэр хүмүүс харлахгүй бж болоод бна Учиралаа чи сайн бод2 хөөрхийлөлтэй ч юмдаа
Хариулах192.82.73.133
Ккк
Хариулах213.87.149.255
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах64.119.22.198
Irj amidralaa gd mongol ymr gaa bilee dee uniin hoorogdol baga tsalin gd l hols huchee olsn mongoo ireed yund ch zartsuulj chadhgui bh hetsuu shde
Хариулах223.38.29.149
Sain Iola baina shuu huuhed bur eleg buten baig. Solongosoos
Хариулах103.229.123.221
Сайн байна ямар сайхан мэдээ вэ буянтай ажил зохион байгуулжээ хүүхэд ээж аав нарыг баярлуулна гэдэг чинь буян бум түмээрээ ирж байна гэсэн үг олон түмнийг болж л өгвөл баярлуулж байгаарай зам чинь сүү шиг цагаан байгээ
Хариулах159.28.68.243
хэцүү шүү хол газарт. хурдхан уулзуулж хэдэн аав ээж нарын элгийг нь дэвтээгээсэй дээ.
Хариулах