ДАРХАН: Сургуульд нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүмүүс эмнэлэгт хүргэгджээ

Х.Есү
2022/11/08

Дархан-Уул аймгийн ЕБС-ийн сургуульд газын хий алдагдсанаас болж 30 гаран хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тухайн үед сургууль дотор байсан нэгэн иргэн хүүхдүүд гэрээсээ нулимс асгаруулагч хий авчран цацсан гэх мэдээллийг DBS TV-д өгчээ. 

Ахуйн газ алдагдаж, хий цацагдаагүй. Урьдчилсан байдлаар нулимс асгаруулагч хий цацсан байх нөхцөл байдал тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Харин эрүүл мэндийн яамнаас:  "Дарханы Оюуны ирээдүй цогцолбор сургууль дээр болсон ослын үеэр хордлого авч амьсгалын дутагдалд орсон бие нь эвгүйрхсэн Нийт 31 хүүхэд, 6 том хүнийг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд байна . 

2 том хүн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн байдалтай. 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүн хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна" гэж мэдээллээ.

Цагпаагийн ерөнхий газрын өгч байгаа мэдээллээр, "Дархан-Уул аймаг, Дархан сум " сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 дөвхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон" гэлээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.161.242.118
    2022/11/10

    Мэдээгээ жаахан тайван бич битүү алдаа

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/11/09

    Өнөөдрийн Ардчилсан гэх Капиталист Монгол улс яг л Америк маягийн Ардчилалаар дуурайн сармагчинлдаг улс удахгүй 17 настай бацаанууд үе тэнгийнхээ андуудаа буудаж эхлэх юм байна л даа яг л Америк маягаар айгалж байх дүр зураг хөөрхий үхэр Монголчууд Сэм авга ахыг далдагнаж байх

    Хариулах
  • 213.87.163.223
    2022/11/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.230
    2022/11/08

    Өө яасан балай юм бэ

    Хариулах