ХӨСҮТ: Омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илэрсэн​

17 цаг 33 минутын өмнө

Коронавируст халдварын альфа, дельта, омикрон, B12 зэрэг хувилбарууд манай улсад бүртгэгдсэн. Тэгвэл коронавирусийн шинэ хувилбарын тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ: " Омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илэрсэн. "Шинээр бүртгэгдсэн ковидын шинж тэмдэг халуурах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх эмнэлзүйн шинжтэй байна.  Энэ долоо хоногт ковидын 777 тохиолдол бүртгэгдэж, хоёр дахин нэмэгдсэн. Тиймээс иргэд маань өөрсдийн зүгээс амны хаалтаа зүүж хэвших шаардлагатай байна.

Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 зэрэг хэв шинжүүд түгээмэл тархаж байна. Мөн BF7-1 , BQ1-ийн 2 гэх манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй тохиолдол илэрлээ  " гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.19
    4 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 43.242.243.235
    16 цагийн өмнө

    Яаралтай хөл хорио тогтоож вирусыг хяналтандаа аваарай.

    Хариулах