Гэр хорооллын айл, өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болжээ

2022/11/11

Нийслэл, хөдөө орон нутгийн нийт 200 гаруй мянган гэр хорооллын айл, өрхүүд шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд үргэлжлүүлэн хамрагдахаар боллоо. 

МУ-ын 2023 оны төсвийг хэлэлцэж  эхлэхэд Эрчим хүчний сайдын багцаас гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд шаардагдах мөнгийг хассан байсан. Харин айл, өрхүүдэд хамгийн их дэмжлэг болсон  шөнийн тарифын хөнгөлөлтийг цаашид үргэлжлүүлэхийг иргэд хүсэж,  80 мянга орчим гарын үсэг цугласан байна. Уг асуудлыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг олон нийтийн саналыг бодит тооцоо судалгаан дээр үндэслэн шат шатанд нь уламжилж, 33 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ.  
Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн эрчим хүчний хөнгөлөлтийг үргэлжлүүлэх асуудлыг хөндөж, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжсэнээр улстөрийн шийдвэр гаргасан юм. Мөн УИХ, Байнгын хороо, Төсвийн ажлын хэсгүүдийн хуралдаанд зөвхөн нийслэл бус орон нутагт ч гэр хорооллын айл, өрхүүдийн шөнийн тарифын хөнгөлөлт үргэлжлэх ёстой хэмээн үзэж, баталлаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.245
    2022/11/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах