“Хотын стандарт” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа

2022/11/11

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Улаанбаатар хот стандарттай байх томоохон зорилтыг тодорхойлсон байдаг. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Хотын стандарт” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөгөөнд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ
“Дэлхий өөрчлөгдөж түүнийг даган хүний амьдралын тогтсон дүрэм, хэм хэмжээ өөрчлөгдөж байна. Бид улс орныхоо аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, ирээдүйг харсан чанар стандартын хэм хэмжээг боловсруулан тогтоож, хэвшүүлэх явдал нэн чухал. Стандарт тогтоох, хэвшүүлэх ажил хэзээ ч амар байгаагүй. Энэ бол хууль эрх зүйн орчин төдий биш. Харин ур чадвартай боловсон хүчин, бодитой хэмжээс, талуудын нягт хамтын ажиллагаа, хатуу чанд сахилга хариуцлага, олон талт оролцогчдын нэгдмэл байр суурийн тухай асуудал юм” гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.83
    2022/11/13

    СХД ийн 29 р хороо. Драгон төвийн арын 22.23.27.шинэ баригдсан байр орчмын орчны эрүүл ахуй стандарт аюулгүй байдалд анхаарал хандуулж өгөх хүсэлтийг ард иргэд оршин суугчид олон жил уламжилж байгаа боловч огт авч хэлцдэггүй. Байдал жил ирэх тусам улам доройтож байдаг. Баруун зүгийн автобусны терми налтай холбоотой байнга түгжрэл үүсдэг гэртээ орж гарах боломж хүртэл хаагддаг. Тэнэмэл архичин хүмүүс өглөө оройгүй холхилдож орц хонгилоор бааж шээж хоноглодог. Байнга шээс баас ил байдаг өвөлдөө хөлдөөд хавар гэсээд урсаж бохирдуулдаг шөнө өглөөгүй архичид орилж хашгирдаг ямар ч амглалан тайван байх аргагүй байдаг. Дүүрэг хороо, СӨХ, цагдаад яаж ч хандаад нэмэргүй байдаг. Үнэхээр дөжирсөн хүмүүс ажилладаг. Энэ талаар Нийслэлийн захирагчийн албанд олон удаа хандсан өргөдөл бичсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй.Аргаа бараад бичлээ. Яасан нь дээр байдын мэдэхгүй байна.Оршин суугчаас.

    Хариулах
  • 213.87.148.245
    2022/11/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах