Д.Амарбаясгалан: МХЕГ татан буугдсанаар иргэн, ААН-д ирж буй төрийн давхардсан хяналт шалгалт арилна

С.Гандэлгэр
2022/11/11

Өнөөдөр /2022.11.11/ ирэх оны улсын төсөв эцэслэн батлагдлаа. Тэгвэл 2023 оны улсын төсвийн төсөлтэй хөмт өргөн баригдсан төрийн хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан юм. Ингэснээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг салбар яамдад шилжихээр болж байгаа юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

“ЗГХЭГ-ын даргаар томилогдоод 2022 оны 9-р сарын 2-ны өдөр МХЕГ-ыг татан буулгах бодлого баримталж байгаагаа мэдээлсэн. 

Улмаар 10-р сарын 1-нд Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан УИХ-ын 2023 оны төсвийн төслийг дагалдах хуулиудын хамт төрийн хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт мөн дагалдах 83 хуулийн нэмэлт өөрчлөлтийг багтаасан төслийг өргөн барьсан.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг баталлаа. Ингэснээр 2023 оны 1-р сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг салбар яамдад шилжихээр болж байна. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаар иргэн, аж ахуй нэгжид ирж буй төрийн давхардсан хяналт шалгалт арилна гэж үзэж байна. Тодруулбал салбар яамд дахь хяналт шалгалтын албан хаагчид нь мэргэжлийн хяналтын байцаагч нартай ижил чиг үүрэгтэй ажиллан давхардал үүсгэж, олон нийтийг бухимдуулдаг байсныг арилгах боломж бүрдлээ. 

Энэхүү өөрчлөлтөөр салбар яамд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэртээ хяналтаа тавьж, бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэгжиж байгаад анхаарлаа хандуулна. Мөн мэргэжлийн хяналтын түвшин ахиж хөгжих боломж ч бүрдэнэ.” гэлээ



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.127
    2022/11/13

    MANiin hulgaichuud deer AN hulgaich nemeh gd Bayrtsogtiig tosch avaad nudnii bulainuud uom.Gadnaas irsen alvan bichgiig ach holbogdol egeed tsagaadlaa bol SU.Batboldiin talaar irsen bichgiig hudlaa gd uraad haydag yaj bga uom.Buruu zuviig ch ylgaj chadahgui STA nuud

    Хариулах
  • 202.55.188.86
    2022/11/12

    Хяналтгүй төрт улс болж МАН -ын хулгайчууд хулгайгаа чөлөөтэй хийх нөхцөл бүрджээ. Иргэд сэтгүүлчдэд л хандаж хэвлэл мэдээллээр асуудлаа өөр замгүй боллоо.

    Хариулах
  • 202.126.89.177
    2022/11/12

    Яг ш дээ ярьдаг морио.

    Хариулах
  • 213.87.148.245
    2022/11/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах