Зодоон хийгээд зугтсан БНХАУ-ын хоёр иргэнийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.
Тодруулбал, өнгөрсөн сарын 21-ний 22:55 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машинтай согтуу хүмүүс зодоон хийгээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ дагуу шалгахад БНХАУ-ын иргэн “Р”, “Т” болон орчуулагч Монгол Улсын иргэн “Н” нар нь үл таних БНХАУ-ын хоёр иргэнтэй маргалдаж улмаар хоорондоо зодолдож, энэ үед БНХАУ-ын иргэн “Т” нь автомашинаа унаж зугтах үед Монгол Улсын иргэн “Б” зодоон хийсэн хүнийг явуулахгүй гэх шалтгаанаар “Тоёота Камри” маркийн автомашинаараа замыг нь хааж хөндлөн байрлуулахад нь түүний автомашиныг болон дэргэд нь байсан өөр нэг машиныг мөргөж зугтсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Монгол Улсын иргэдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Харин мөргүүлсэн тээврийн хэрэгслүүдэд үнэлгээ хийж, БНХАУ-ын иргэн “Т” болон “Р” нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байна.
Одоогоор үл таних БНХАУ-ын гэх хоёр иргэнийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.146.113
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.176.83
ТРИАДА Л БИЗ
Хариулах202.126.90.71
Муусайн хятадууд даварч бн монголын шүүх цагдаа ямар байдгыг харуулах хэрэгтэй
Хариулах