СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зогсож байсан автомашины араас мөргөж, хоёр хүн амиа алджээ

2022/11/14

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 08:30 цагт Завхан аймгийн Нөмрөг суманд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгахад Toyota Prius маркийн суудлын тээврийн хэрэгсэл замын зорчих хэсэгт эвдрэл гарч үлдээсэн байсан Mazda Titan маркийн ачааны тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас онхолдож жолоодож явсан 17 настай, эрэгтэй “Б” болон зорчигч 29 настай, эрэгтэй “Т” нар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг авч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурд хэтрүүлэхгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.113
    2022/11/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах