Өчигдөр цахим орчинд хайртай эмэгтэйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнай бэлэглэсэн гэх пост цацагдаж олон нийтийн анхаарлыг их татсан.
Өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнайг бэлэглэсэн хүн нь Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра хэмээн мэдээллээд байсан юм.
Тэгвэл тус цэцэг илгээсэн хүн нь А.Амундра биш гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал буюу түүний өмгөөлөгч мэдэгдэж, цагдаад хандаж худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсчээ.
Тус мэдэгдэлд, "Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал би А.Амундрагийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч иргэн Амартүвшин овогтой Амундра нь эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ..-р хороо-нд оршин суудаг.
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “...хэн нэгэн этгээд найз бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцэг хүргүүлсэн” тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж эхэлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундра 60 сая төгрөгийн сарнайгаар бэлэг барьжээ! гэсэн агуулга, гарчиг бүхий мэдээллүүд нийтдээ 100 гаруй сайтаар зохион байгуулалттайгаар тараад байна.
Миний үйлчлүүлэгч уг үйл явдалтай ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү худал мэдээллээс болж түүний гэр бүлд үл ойлголцол үүсэх бодитой нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл түүний эхнэр, 3 хүүхдэд нь муугаар нөлөөлж сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна.
Цаашилбал ерөнхий сайдын зөвлөх нь 60 сая төгрөгөөр цэцэг авдаг мэтээр ойлгуулж, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед ард иргэдийн сэтгэл зүйд худал мэдээллээр бухимдал үүсгэж байна. Нөгөөтэйгүүр А.Амундра нь Ерөнхий сайдын зөвлөхөөр огт ажилладаггүй талаар дурдаж байна.
Энэхүү үйл явдлын өрнөлийг харахад санамсаргүй үйл явдал биш бөгөөд зарцуулсан хөрөнгө, мэдээлэл түгээж буй хэлбэр зэргийг харахад зориуд зохион байгуулалттай хэмээн харагдаж буй юм.
Иймд энэхүү үйл явдлыг шалгаж, эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.68.239
хичнээн баян ч зовлогоо зовоож олсон 60саяараа цэцэг өгнө ч гэж юу бхав. мөнгө нь өөрийн биш гэнэт орж ирсэн болохоор л...
Хариулах202.9.40.52
төрийн албан хаагч амрагтаа 60саяар цэцэг авч өгнө гэхээр тэр хүн хаанаас ингэж их мөнгө хусдаг юм бэ
Хариулах202.126.90.79
Бэлгэнд хэдэн сарнай нь чухал биш хэдэн төгрөг болсоныг нь чухалчилж байгаа нь мөн чанар нь бололтой
Хариулах202.126.90.79
60 сая төгрөгний цэцэг хаанаас авсан нь сонин байна.
Хариулах213.87.146.222
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.161.54
Олсон шигээ амархан цацаад байж болдоггүй гэдгийг бусдад нь сургамж болж байна
Хариулах64.119.24.39
нүүрсчдэд мөнгөөр цаджээ
Хариулах106.133.80.244
Амундра Данхан толгойтын зөвлөх юм уу таарч даа хаха
Хариулах59.153.86.72
Уг нь цагдаагийн байгуулгад үүнийг тодруулах шиг амархан зүйл байхгүй. Хэрэв худал мэдээлэл түгээсэн бол олон хүмүүсийн сэтгэл зүйд учруулсан хохиролыг төлүүлэх хэрэгтэй. Саяхан Нямбаатар биет бус сэтгэл зүйн хохиролыг төлүүлдэг болсон тухай мэдэгдсэн байна билээ. Одоо 60сая гаргуулж сайн үйлсэд зориулчихвал мөн зүгээрээ хө.
Хариулах59.153.113.253
Хуулиар далайлгаж үнэн юмыг худал болгочихдог. Анандбузар хүртэл би цагаахан амьтан гэх нь холгүй хуцаж байна лээ. Монгол улсад хүүхдүүд нь хүртэл чөтгөр болчихсондоо. Ер нь чөтгөр тийрэнгүүдийн дунд адилхан л чөтгөр тийрэн болохгүй бол хэмлүүлж хэн ч биш болно.
Хариулах202.126.88.181
баригдангуутаа тэнэгтдэг бна шд эхнэр хүүхэддээ үнэнч бай
Хариулах202.126.88.133
3 хүүхдийх нь хөл халцарч эрүүл мэндээр хохирсон байна. Одоо 60 саяын цэцэг л эдгээнэ
Хариулах