Үнийн дүн зөрүүтэй хэмээн 5 сая төгрөгөөр торгуулсан CU дэлгүүртэй ШӨХТГ шүүхдэнэ

2022/11/16

ШӨХТГ-аас "CU" сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан байна. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэх үндэслэлээр  шийдвэрийг хүчингүй болгосон байна. Энэ талаар ШӨХТГ-аас мэдэгдэл гаргалаа.

ШӨХТГ: "ШӨХТГ-с Сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд Сэнтрал экспресс Си Ви Эс ХК-ийн CU сүлжээ дэлгүүрийн кассын үнэ, лангууны үнэ зөрүүтэй байгаа зөрчил илэрсэн тул 5 сая төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан. 

Гэтэл Захиргааны хэргийн шүүх хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэх үндэслэлээр манай шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тиймээс бид Давж заалдах шатны шүүхэд хандана. Манай байгууллага Өрсөлдөөний тухай хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу, гомдлын мөрөөр хяналт шалгалтуудыг хийдэг" гэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.244
    2022/11/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.88.237
    2022/11/17

    Дээхэн үед гэнэтийн шалгалт гэж хийдэг байсан Одоо харин танайхыг шалгах гэж байна гэж хэлээд мэдэгдэж байж очдог инээдтэй юмаа Хууль батлаж байгаа хэдэн мулгуу юмнууд хүүхэд нохойн доог болох юмаа яаж ийм хууль гаргадаг байнаа ичиж үхмээр юм

    Хариулах
  • 202.126.88.237
    2022/11/17

    5 хоногийн өмнө мэдэгдэл өгвөл тэр сүлжээ дэлгүүр битгий хэл бүх дэлгүүрүүд засаад лангуу касс 2 оо адилхан болгоод юу ч болоогүй юм шиг сууж байх байлгүй ийм хууль гэж байх ч гэж дээ Ийм хуультай байгаад байвал эд нар чинь ард түмнийг шулаад мөлжөөд байх байлгүй Энэ хэнд зориулсан хууль юм болдоо

    Хариулах
  • 202.21.108.250
    2022/11/16

    Cu harin ch gguiee.. goe soyol tugeegch

    Хариулах