ЦЕГ: Охины самарт явсан байршлыг тогтоосон, очиж авахад хугацаа шаардлагатай

Т.Отгонсувд
2022/11/20

Гэрээсээ гараад 14 хоног сураггүй алга болсон 16 настай охин самарт явсан байсныг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо хэмээн ЦЕГ-аас мэдээллэсэн. Гэтэл охины ар гэрээс хүүхэд нь олдоогүй байхад цагдаагаас худлаа мэдээлэл гаргаж байна гэж манай сайтад холбогдсон талаар бид өмнө нь мэдээллэсэн.

Тэгвэл ЦЕГ-аас охины байршлыг тогтоосон учир эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон, уулнаас буулгахад их цаг орж байгаа талаар мэдээллээ.

ЦЕГ "Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн. 

Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон.   

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж байгаа бөгөөд газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл, байдал бий болсон тул эрэн сурвалжлалтыг зогсоож, өнөөдрийн байдлаар ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт ажиллаж байна" гэжээ.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    2022/11/21

    явсныг нь мэдээд зориуд хүүхдээ авчруулах гэж худлаа дуудлага өгөөд ч байгаа юм уу, байрлалыг нь тогтоогоод өгсөн байхад өөрсдөө явахгүй, улс бөөн зардал гаргах ёстой юм уу

    Хариулах
  • 213.87.146.104
    2022/11/21

    Халуун охид таныг хүлээж байна - - - - - www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.91.141
    2022/11/21

    Цагдаа нар сайн ажилласан байна.

    Хариулах
  • 192.82.87.133
    2022/11/21

    Ohin uree hairla!

    Хариулах
  • 59.153.113.83
    2022/11/20

    Эсэн мэнд л олдоосой билээ.

    Хариулах
  • 139.5.219.15
    2022/11/20

    samary yvj bavaltsdag boloo yu

    Хариулах
  • 66.181.178.122
    2022/11/20

    алдаа оноо бсан л биз.хүний нэр төрд арай аймшиггүй халдах юмаа.энэ охин амиа хорлочихвол нээг их гайхахгүй болтол шүү

    Хариулах
  • 150.129.142.245
    2022/11/20

    Бөөн чирэгдэл хүмүүжилгүй хүүхдээс болж

    Хариулах
  • 150.129.142.245
    2022/11/20

    Цагдаа нар сайн ажиллаж байнш дээ өөр яахын

    Хариулах