Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно

Х.Есү
2022/11/25

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн еренхий газар, Монгол банк "и-Монгол" академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж банкны салбар үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.

Иргэд "и-Монгол"-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо. Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг хална.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг төр, хувийн хэвшил хамтран бий болгоно. Ингэхдээ хамгийн их лавлагаа, тодорхойлолт шаарддаг банкны салбарынхан түүчээлж, lavlagaa.e-mongolia.mn системийг хэрэглээндээ нэвтрүүлж, үлгэр дуурайлал үзүүлж байна. Банкны салбарынхан өмнө нь энэ системийг хэрхэн ашиглах талаар сургалтад хамрагдаж, Төрийн банкнаас эхэлж системийг хэрэглээндээ нэвтрүүлж байна.

Системийг хөгжүүлэх шалтгаан нь нэг цэгийн үйлчилгээний төвийг зөвхөн лавлагаа, тодорхойлолт авах гэж сард 20-30 мянган хүн зорьдог. Үүнээс харвал lavlagaa.e-mongolia.mn нэвтрүүлснээр нийслэлийн түгжрэлийг бууруулахад хүртэл хувь нэмэр оруулах юм. Мөн Олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн дуудлагын багагүй хувийг банк лавлагаа, тодорхойлолтыг цаасан хэлбэрээр авах тухай гомдол эзэлж байна. Цаашид иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаг бүх салбарт уг системийг үе шаттай нэвтрүүлэх юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.26
    2022/11/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах