“МАК Цемент” ХХК-д 5,4 тэрбум төгрөгийн торгууль ноогдууллаа

Х.Есү
Өчигдөр 12 цаг 33 минут

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалт, 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад тус тус зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “МАК Цемент” ХХК-д холбогдох зөрчлийн 2202000296 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “МАК Цемент” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар задгай цементийг 283.600 төгрөгөөр, савласан цементийг 335.600 төгрөгөөр тус тус борлуулж байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээт худалдан авагч нартаа 1 тонн тутамд задгай цементийг 529.500 төгрөгөөр, савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь тогтоогджээ. 

Иймд дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар “МАК Цемент” ХХК-д өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний буюу 5.4 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.132.26
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.88.148
    Өчигдөр

    Харамсалтай. Иргэдийн цалин орлого нэмэгдээгүй, зөвхөн иймэрхүү нөхдүүд ашиг олж баяжсан нь үнэн. Ядаж судалгаатай байж, засаг төрийн бодлогын эсрэг юм хийдгээ болих хэрэгтэй. Уян хатан бодлоготой баймаар юм.

    Хариулах
  • 202.9.41.20
    Өчигдөр

    Төрийн зүгээс бизнесийн үйл ажиллагаанд ингэж бүдүүлгээр халдаж болохгүй л дээ. Импортоор цемент оруулахыг зөвшөөрснөөр монополь байдлыг хязгаарлах алхам нэгэнт хийгдсэн шүү дээ. МАК-ын хувьд гэвэл гадаадаас зээл авч үйлдвэрээ босгосон ер хүндхэн л байгаа байлгүй...зах зээлийн боломжийг ашиглах нь буруу биш байх оо

    Хариулах
    • 62.55.205.86
      Өчигдөр

      Мак зээл авч үйлдвэрээ босгосон. Санхүүгийн хувьд ч хүндхэн байгаа байх. Гэхдээ цементийн үйлдвэрээсээ олсон өндөр ашгаа бусад зүйлд, жишээлбэл сонгуульд, өөр хэрэгггүй зүйл, тансаглал зэрэгт зарцуулж, алдагдал хүлээж байгаагаа болих хэрэгтэй. Бид л бүтээн байгуулж байгаа гэж онгирч, энэ тэнд хандив өгч, 2024 оны сонгуулиар хүүгээ гаргах гээд мөнгө цацаад байж болохгүй л баймаар юм. Бас их өртэй байж амьдрал нь хэт тансаг. Өрөө төлж чадахгүй байж жаахан аривч хямагч баймаар юм.

  • 122.201.24.217
    Өчигдөр

    Цементийн үнийн өсөлт нийт үнийн өсөлт, ялангуяа, орон сууцны үнийн өсөлтөд ямар их нөлөөлөв. Үүнээс эцэстээ иргэд л хохирч байгаа. Харамсалтай юм. МАК-ийг их л дэмждэг байлаа.

    Хариулах
  • 192.82.67.26
    Өчигдөр

    21 nd xeviin zarj bsanaa 22 nd barag nugalj ene ter ... tegeed baival torgox n zov l yum ... tuuxii edee dotoodooso avdag baij une ogtsom osgon gexleer ... torgood daxij nemxeergui yori xyanalttai bai

    Хариулах