Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.135
    2022/11/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.19.247
    2022/11/27

    Монголчууд бид барилгын материалаа хөршөөсөө татаж авч л өдий хүрлээ дээ. Бизнесменүүдээ сайхан холбож өгөөд ирээрэй. Айлчлалд амжилт хүсье.

    Хариулах
  • 64.119.19.247
    2022/11/27

    Манай улсын хөгжилд хөрш орон минь маш их тусалж дэмждэг дээ. Бидний бизнес хөршийнхөө давуу тал дээр л өдий зэрэгтэй явж байна даа. Хөрш оны хаялага их шүү.

    Хариулах
  • 64.119.19.247
    2022/11/27

    Үе үеийн Ерөнхийлөгч нар хөрш улсдаа айлчлал хийдэг нь тогтсон ажил биздээ. Хөрштэйгээ найрсаг хамтын харилцаатай байх нь бидний үр хойчид хэрэгтэй шүү дээ.

    Хариулах
  • 192.82.91.236
    2022/11/27

    Худалаа шшаадаг гээд Хятадууд хүлээж авахгүй бсан юм бишүү

    Хариулах