Танихгүй бүсгүйн толгойг хагалсан эмэгтэй өмнө нь өөр хүн рүү халдаж байжээ

Т.Отгонсувд
2022/11/28

Нэгэн эмэгтэй инстаграмаар дагадаг бүсгүйгээ араас нь индүүгээр толгой руу нь цохисон бичлэг цахим орчинд тархсан. 

Уг хэргийг ЦЕГ-аас тодруулахад Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа, 22 настай Ц/ эмэгтэй/ индүүгээр толгой руу нь цохьсон. Хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэх мэдээллийг өглөө. 

Тэгвэл тус халдлагад өртсөн бүсгүйд өөр нэг хохирогч холбогджээ. 

Тус хохирогчийг эмэгтэй мөн инстаграмаар олон жил дагасан ба хоёр удаа биед нь халдаж байжээ. Цагдаагаас олж мэдүүлэг авахад "Зураг, бичлэгүүдийг нь үздэг. Намайг өдөөд байдаг юм" гэсэн тайлбар өгсөн байна. Тухайн үед тодорхой арга хэмжээ аваагүй байна.  


Албан бус мэдээллээр тухайн хэрэг үйлдсэн эмэгтэйг СЭМҮТ-д эмчлүүлж байсан гэх мэдээлэл байгаа юм. 





Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.17
    2022/11/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.161.1
    2022/11/28

    Хэцүү юм бэ Тэр галзуугын эмнэлэг рүү нь тонилгоочээ дараа дараагийн удаа ямар ч эрсдэл гарахыг бид үгүйсгэхгүй хурдан арга хэмжээ аваачээ

    Хариулах
  • 203.217.139.240
    2022/11/28

    Сошиалд хамаг ажил амьдралаа дэлгэх эрсдэлтэй шүү дээ. Хэдийгээр зар сурталчилгааны том талбар боловч тэнд эрүүл, өвчтэй, сайн муу, сэтгэцийн эмгэгтэй, есөн жорын хүн байдаг, хяналт шүүлтүүргүй орчин шүү дээ. Одоо үед вертуал ертөнцийн хов жив, хүчирхийллээс өөрөө өөрсдийгөө л хамгаална. Өөрийгөө ч, гэр бүлээ ч, үр хүүхэд нандин бүхнээ сошиалын хязгааргүй орчинд хамаа намаагүй дэлгээд баймааргүй байгаа юм. Эрсдэлээ маш сайн тооцох хэрэгтэй.

    Хариулах
  • 64.119.25.96
    2022/11/28

    Нөхрөө хардаад тэгж байгаа байлгүй явдалтай хүүхнүүд их байгаа шүү

    Хариулах
  • 192.82.84.44
    2022/11/28

    Арга хэмжээ авхгүй бол нэг л өдөр жирийн иргэд энэ мэдрэлийн гарт амь алдах юм бна шдээ

    Хариулах