Урсгал сөрж ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ


Жолооны үнэмлэхгүй жолоо барьж, урсгал сөрөн долоон машин, 11 настай хүүхдийг дайрсан Ч.Маралмаад холбогдох хэргийг  шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг. 

Тэгвэл уг хэргийг прокурор хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад  буцаажээ.

Холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон гурван удаагийн шинжээчийн дүгнэлтийн хоёр нь хөнгөн, нэг нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан байна. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.227
    2022/12/01

    Баян хүний өмнө ядуу хүн хүчин мөхөс юм даа одоо яая гэхэв эцэг эх нь дугаоахгүй л байсан нүдэнд нь мөнгө харагдаад хүүхдээ бодоогүй ш дээ Баячууд ийм байдаг юм

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/11/30

    Монгол улсын шүүх иргэн Маралмаад зөвхөн хилээр гарахыг хориг тависан өөрөөр ямар ч ял үүрүүлээгүй нэг үгээр хялбаршуулсан аргаар зүгээр тавиад туучихсан харин 12 настай охины хувьд бол зүгээр золиослогдсон тэр охин дахиж бусад хүүхдүүд чигээ гүйж харах тоглох боломжгүй болсон харамсалтай нь ХЗДХС Нямбаатар иргэн Маралмааг цээжээрээ хамгаалаж байна лээ

    Хариулах
  • 213.87.146.154
    2022/11/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах