Ц.Анандбазарын шунал монголчуудыг ХОХИРООХ ёсгүй


УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүтэй шатахуун импортлогч хэдэн компанийн монополь хэрээс хэтэрч, улсаар нь “дарангуйлж” өнөөдрийг хүрсэн.

Тэд Монгол Улсад нэн ашигтай хувилбараар асар хямд шатахуун оруулж ирье гэсэн олон гарц, боломжийг энэ монополь компаниуд шууд хааж, шинээр гарч ирсэн өрсөлдөгч нараа айлган сүрдүүлэх замаар бизнесээс шахаж ирсэн нь нууц биш. 

Тэгвэл тэдний хараат байдлаас гарах гэсэн төрийн оролдлого, түүнийг нь сөрсөн эсэргүүцэл өнөөдөр ч нүүр тулсаар байна.

Тухайлбал, өчигдрийн /2022.12.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль"-иар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь ихээхэн анхаарал татав. Уг үйлдлийг Ц.Анандбазарын лобби юу гэж хардахаар байгаа юм. Учир нь онгоцны шатахуун дээр дангаараа монополь байж ирсэн түүнийг шахах заалт тус хуулинд орсон. Тодруулбал, шатахууны 30-аас дээш хувийг нийлүүлж буй гадны компани дотоодын аж ахуй нэгжээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглодг байсныг өөрчилж болиулж байгаа юм. Ингэснээр Ц.Ананбазарын шатахнууны монополь байдал үргэлжлэх боломжгүй болох юм. 

Гэсэн ч өнөө өглөө тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороо руу явууллаа.

Уг хууль батлагдвал төрийн өмчит "Эрчис ойл" ХХК ОХУ-ын "Роснефть" ХХК-тай хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлш оруулж ирэх боломж нээгдэх аж. Улс орны эрх ашигт тунчиг чухал уг хуулийг батлахад хэн хэрхэн саад болох эсэхийг олон нийт анхааралтай ажиглах шаардлага бий болж байна.

Учир нь.....
МИАТ УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компаниудаас дэлхийн зах зээл дээрх ханшаас 60 хувийн өндөр үнээр агаарын хөлгийн шатахуун худалдан авч байв. МИАТ-д агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээтэй хоёр компани байгаа нь хоёул Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” болон “МэргэВан ХХК” юм. Ц.Анандбазар нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын тайланд “Сод Монгол групп”-ын 95 хувь, “МэргэВан ХХК”-ийн 47.5 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг.

Энэ нөхцөлд МИАТ-ийн нислэгийн тийз, ачаа тээврийн үнийг бууруулах, гаднын орны бусад авиа компаниудтай өрсөлдөх, шинэ зах зээлүүдэд нислэгээ өргөжүүлэх бараг боломжгүй. Угтаа иргэдээ хямдаар тээвэрлэх боломжийг хязгаарлаж буй гол хүчин зүйл бол яах аргагүй дээрх асуудал юм.
Засгийн газрыг “дарамтлах”-даа тултал даварч байсан түүнд Монгол Улс үндэсний эрх ашгаа хамгаалч чаддаг төртэй гэдгийг харуулж чадах уу гэдгийг удахгүй харах нь....



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.213
    2022/12/04

    Шинэ онгоцны буудал ашиглалтанд ороход л АНАНДБАЗАРын шатахууныг хориглох талаар бичээд байсан. ХОРИГЛОЖ чадсаагүй юм уу? ЭСВЭЛ Анандбазар авлиг,а өгч эрх авсан байна. ЭНЭ нөхрөөс болоод л онгоцны билет хаана ч байхгүй өндөр үнэтэй гэж олон жил боллоо. МАН энэ нөхрөө дийлэхгүй бол ард түмнээсээ тусламж ав. БИД дийлнэ

    Хариулах
  • 192.82.68.213
    2022/12/03

    ЭНЭ гайг зайлуулах боломж алга уу? ОНГОЦНЫ тийзийн өндөр үнэ энэ луйварчнаас хамаараад олон жил болж байхад МАН ынхан энэ луйварчингаа зайлуулж чадахгүй байна уу? ЭСВЭЛ өгсөн мөнгөнд нь таглуулаад дуугүй байгаа юм уу?

    Хариулах
  • 213.87.160.14
    2022/12/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.160.28
    2022/12/03

    mungu erh medel bhd huuli bol tsaas shuudee ! mongoliin huuli gej ene!

    Хариулах
  • 202.126.88.219
    2022/12/02

    Анандбузар чиний ах дүү нар чинь мэдэж авах хэрэгтэй бузар минь чи үхэх ялтай шүү

    Хариулах
  • 202.126.88.219
    2022/12/02

    Анандбазар гэгч луйварчин монгол хүн л юм бол монголын хуульд захирагдах ёстой хэрвээ сонголын хуульд захирагдахгүй бол ард түмэн чамайг яач ч чадна шүү чи нэг үхэхээс 2 үхэхгүй шүү

    Хариулах
  • 64.119.16.237
    2022/12/02

    Ene gej neg yesun shid ni burdsen novshiin amitan bna aa.

    Хариулах
  • 66.181.160.115
    2022/12/02

    shudargaar shalgah baigui dee

    Хариулах
  • 66.181.183.190
    2022/12/02

    Ер нь хэдэн ханаж цадахаа больсон гуналтангуудад хамаг байдгаа ил далдаар өгчихөөд тэлэндээ брймлуулаад хөдөлж чадахаа больсон нь үнэншдээ?! Энэ тэнэг завхарсан тогтолцоог өөрчлөх цаг болсондоо?!

    Хариулах