Хавьер Машерано: Өчигдөр Тьяго Альмадагийн юмыг хулгайлсан, өнөөдөр тоглогчид руу галт хэрэгсэл шидлээ

Zuv.mn
2024/07/25

Аргентины хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хавьер Машерано “Парис 2024” олимпын наадмын зохион байгуулалтыг хурцаар шүүмжилжээ.

“Өчигдөр Тьяго Альмадагийн юмыг хулгайлсан. Өнөөдөр үзэгчид долоон удаа тоглолтыг тасалдуулж, сүүлдээ талбай дээр байсан тоглогчид руу гал утаатай хэрэгсэл шидлээ.

Бидэнд 2:2 тоглолтын эцсийн үр дүн гэж хэлсэн. Морокко ч, бид ч дахиж талбайд гарахыг хүсээгүй. Бид олимпын наадамд оролцож байгаа болохоос дүүргийн тэмцээнд ороогүй шүү дээ. Ийм байж болохгүй” гэж тэрбээр ярьсан байна.   

Аргентины шигшээ баг өчигдөр Мороккотой тоглож, 106 дахь минутад тэнцээний гоол оруулсан ч үзэгчид талбайд дайран орж, улмаар шүүгч багуудыг талбайгаас, үзэгчдийг цэнгэлдэхээс гарахыг шаардсан юм. Улмаар ВАР шалгаад Аргентины гоолыг цуцалж, үзэгчид цэнгэлдэхээс гарсны дараа ОУОХ-ны шаардлагаар дутуу гурван минутыг гүйцээж тоглуулсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна