Ц.Төрхүү: Нийслэлийн хэмжээнд тогонд холбогдоогүй айл өрхүүдийг тогоор хангахаар ажиллаж байна

Х.Есү
2024/07/22

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл: 

Ц.Төрхүү: 

Цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

▪️“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 46.6 хувь,

▪️Геодези, усны барилга байгууламжийн газар 6 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл 41 хувь,

▪️Нийслэлийн Авто замын хөгжлийн газар 17 арга хэмжээ төлөвлөснөөс гүйцэтгэл 90.4 хувьтай үргэлжилж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилж эхлээд байна. Уг ажил энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн.

▪️2024 оны зуны засвараар 10 байршилд 3.6 км шугам сүлжээ болон бусад засварыг хийнэ. Өнөөдрийн байдлаар их, урсгал засварын ажил 41 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар ажиллаж байна.

▪️Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендерийг зарласан.

▪️Одоогоор 12 багцад гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгахаар төлөвлөж байгаа.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 53 агуулахад 50,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна