“Парис 2024” зуны олимпын XXXIII наадмын тэмцээн эхэллээ

Zuv.mn
2024/07/24

“Парис 2024” зуны олимпын XXXIII наадмын тэмцээн өнөөдөр регби 7 төрлөөр эхэллээ. Хамгийн эхний тоглолт Австрали-Самоагийн багийн тоглолтоор эхэлж, “Ногоон тив”-ийн баг өрсөлдөгчөө 21:14-өөр хожив.

Спортын энэхүү төрөлд олимпын аварга цолыг Фижигийн шигшээ баг эзэмшиж буй.
Өнөөдөр болох тоглолтуудын мэдээллийг хүргэж байна.
Олимпын наадмын нээлтийн ёслол энэ сарын 26-нд болно.

ЗУНЫ ОЛИМПЫН ИХ НААДАМ
Парис, Франц
Регби7
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Olympics.com

Хэсгийн шат

А хэсэг
Ирланд – ӨАБНУ – 18.30
Шинэ Зеланд – Япон – 19.00
Ирланд – Япон – 22.00
Шинэ Зеланд – ӨАБНУ – 22.30
Хэсэгт эзэлж буй байр, оноо: Шинэ Зеланд – 0 оноо (0 тоглолт), Ирланд – 0 (0), ӨАБНУ – 0 (0), Япон – 0 (0).

B хэсэг
Австрали – Самоа – 21:14 (7:7)
Аргентин – Кени – 22.00
Австрали – Кени – 01.00
Аргентин – Самоа – 01.30
Хэсэгт эзэлж буй байр, оноо: Австрали – 3 (1), Самоа – 1 (1), Аргентин – 0 (0), Кени – 0 (0).

C хэсэг
Франц – АНУ – 22.30
Фижи – Уругвай – 23.00
Франц – Уругвай – 01.00
Фижи – АНУ – 21.30



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна