Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа

Х.Есү
2024/07/24

Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний төсөлд хамтарсан Засгийн газрын зорьж буй шинэчлэлт, өөрчлөлтийг тусгасан байна. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэх, тогтвортой хамтран ажиллах зорилгоор энэхүү гэрээний төслийг боловсруулж байна. Хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулахдаа намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд туссан нийтлэг зорилт болон МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаашид урагшлуулах зорилтууд, АН-ын мөрийн хөтөлбөрт туссан хувийн өмчийн эрхийн хамгаалалт, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгосон байна. Энэхүү гэрээг хамтарсан Засгийн газарт багтсан улс төрийн гурван намын хооронд ойрын үед байгуулах юм.

Хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд эдгээр эрхзүйн баримт бичгийн хоорондын уялдааг хангуулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт багтааж эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний тухай албан даалгаврыг сайд нарт танилцуулж, үүрэг чиглэл өгөв.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.8
    2024/07/25

    Ene Tanii Sain Ajilsanii Yr dun munuu ? Olon Hun Oron Shorond Hiilee ??? Ene Tegeed Zuv u ???

    Хариулах
  • 202.9.40.8
    2024/07/25

    Taind Mash Bayrlalaa ! Ta Mash ih olon , olon Zaluusiig , bolon. Olon Hyniig Oron Shorond Hiilee , mun. Unur - Tsetsegiig hiilee ! Ard - Tumneeree - Harlaa. Ene ajilsanii Yr duun munuu ???

    Хариулах