Наймдугаар сарыг угтах нь буюу хаана, юу болох вэ

Zuv.mn
2024/07/23

Наймдугаар сар айсуй. Айсуй энэ сард хаана, хаана юу болох товтой байна вэ. 17, 24-ний өдрүүдэд тоглолт, арга хэмжээнүүд давхардаж байна. Та өөрийн төлөвлөгөөндөө алийг нь нэммээр байна. Сонирхуулахад дараах тоглолтуудын ихэнхийг нь лизингээр үзэж болохоор байна. Итгэхгүй бол shoppy.mn рүү ороод хараарай.

"The Night With Us 5th Years Anniversary"

  • Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Хэзээ: 2024.08.10
  • Танд хэрэгтэй:  Та бидний сэтгэлд хоногшиж, зүрхэнд эгшиглэсэн бүх цаг үеийн дуунууд нэгэн үдэш эгшиглэх нь ээ. Тоглолтод урилгаар "Никитон", "Камертон", "3 охин", "Хар сарнай" хамтлагууд, Хаянаа&Дээгий, Болд нар оролцох аж. Тасалбарын тухайд 68,000 мянгаас эхэлж байна. Хэрэв VIP тасалбар авах бол 600,000 мянга. 

"Мөөгний баяр"

  • Хаана: Одоогоор тодорхойгүй.
  • Хэзээ: 2024.08.17
  • Танд хэрэгтэй:  Арга хэмжээнд очсон хэн бүхэн төрөл бүрийн мөөг болон таримал мөөгний талаар өргөн мэдлэгтэй болохын сацуу,  мөөг тариалагчдын таримал мөөгнүүдтэй бодитоор нь танилцаж, амсах, худалдан авах боломжтой байх нь.

“JAH KHALIB Mongolia-2024”

  • Хаана: Hit Park
  • Хэзээ: 2024.08.17 
  • Танд хэрэгтэй: Youtube-д 1.62сая subscriber-тай, Instagram-д 2.5сая дагагчтай артистуудын нэг болох JAH KHALIB Монголд тоглолтоо хийх гэж байна. Тоглолт болох газар амралтын хэсэг, төрөл бүрийн хоол, жингэн хүсний худалдааны гудамж байх аж. Тоглолтын тасалбар 150,000 мянга. VIP тасалбар нь 2,000,000 сая.


"Энэ Мөч" Live Concert

  • Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Хэзээ: 2024.08.17
  • Танд хэрэгтэй:  "Энэ Мөч", "Бороо", "Хөөрхөн охид trap coнсдог", "Сувгаа соль", "АТМ", "Goy te" зэрэг олон арван хит дуутай Ginjin, Mrs.M нар  фэнүүдтэйгээ уулзах нь ээ. Тоглолтын тасалбар 60 мянгаас эхэлж байна.  VIP тасалбарын үнэ 500,000 мянга. 

"The Legacy"


  • Хаана: Hit Park
  • Хэзээ: 2024.08.24
  • Танд хэрэгтэй:  Реппер “BIG GEE”-ийн 4 дэх тоглолт. Тасалбарын үнэ 80,000 мянга. 


"АМЬДРАЛ" амьд хөгжмийн наадам

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: 2024.08.24

Танд хэрэгтэй: Рок попын домог болсон алдарт "ХАРАНГА" хамтлагийн 35 жилийн ой тохиож байна. Ойн баяраа ийнхүү өнөр тэмдэглэхээр болжээ. Тоглолтын тасалбар 79,000 мянга. Хэрэв та тайзны урдаас үзэх бол 129,000 мянгын тасалбарыг санал болгож байна. Тасалбар авсан хүн бүрд "Монголын үндэсний Стрийминг үйлчилгээ" Mmusic аппликейшныг ашиглах 1 сарын эрх бэлэглэх нь ээ. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.219
    2024/07/28

    Харанга домог болчдын байжээ ха ха Харангийн өвөө нар даралтаа сайн үзээд тайзандаа гараарай эвий минь хөөрхий минь өвгөн болтлоо л тайзан дээрээ савлаа үнэхээрийн гайхамшиг үүнийг гайхамшиг гэхгүй бол юуг гайхамшиг гэх вэ? Алдарт дуучин Лхагвасүрэнд хөдөлмөрийн баатар цол олгоёоо Энхманлайд гавьяат багш аугаа их рокийн загалмайлсан эцэг цол өгье рок мангасын хажууд энэ өвөө бол хөдөлмөрч өвөө шүү.Хааяа жаахан салгалаад байсан тоглолтыхоо дараа манай говьд ирээд домогт Бүрдний минь элсэнд төмсөг онжгоо жигнээрэй.Харанга хамтлагийг угаасаа Алтан гадас Хөдөлмөрийн гавьяа Чингисийн одон алдарт рокерууд одонгуудаар шагний 35 жил чанга хөгжмийн нүргээнд энэ өвөө нар л тэсч үлдсэн юм шүү .Чука бол бас л гайгүй матери бусддаасаа сэрэглэн өвөө одоо миний ахын эрүү жаахан урагшлах гээд байгаа юм гэхдээ цоглог шүү мэддэгээ хэллээ амжилт өвөө нараа танай тоглолтыг найз хүүхнүүдтэйгээ үзнээ тараад хотын залуусын чалхыг нэг шалгачихаад говь руугаа буцна даа азтай залуучууд байвал "Хоормог авьяа"гээд зар тавь бид очоод сайхан болгочихноо

    Хариулах