Нийслэлд бямба гаргийн оройноос үргэлжлэн орсон борооны улмаас зарим байршилд авто замын зорчих хэсэг усанд автсан байна.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 4,5 дугаар хороо Яармагийн зам, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Тахилтын нүхэн гарц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны гүүр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайвны гүүр зэрэг 7 байршилд Онцгой байдлын газар, ГУББГ, дүүргийн холбогдох газар хэлтсийн 100 гаруй албан хаагчид 8000 тонн усыг соруулж, 200 метр далан босгожээ.
“Алтай” хотхоны явган хүний гүүрэн гарцын доор тогтсон усыг 400-600 шоо метр ус соруулах хүчин чадалтай помпоор Геодези, усны барилга байгууламжийн газраас соруулсан. Тус авто зам нь ус зайлуулах шугам хоолойгүй.
Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна