Туул голд живсэн бага насны хүүхдийн цогцсыг олжээ

Х.Есү
2024/07/24

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд 6 настай хүүхэд живсэн тухай дуудлага 07.22-ны өдрийн 16:04 цагт ОБЕГ-т ирсэн байна. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо, булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х/6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. 

Улмаар 07.23-ны өдрийн 06:29  цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:50 цагт тус дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр төмөр замын гүүрний зүүн тал /анх осолдсон газраас баруун зүгт 7.2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна