Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсанд Хүний эрхийн Үндэсний Комисс гүнээ харамсаж байна. Талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлье.
Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих чиг үүрэгтэй үндэсний байгууллагын хувьд ХЭҮК энэ хэргийн талаарх мэдээлэл гарсан даруйд эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, хүний амь насыг хамгаалах үүргээ төрийн албан хаагч биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насаа алдсан эсэхийг тогтоох ажиллагааг гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудаас ангид эхлүүлсэн болно.
Энэ хүрээнд 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан тайлбар авч, Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллалаа.
Амь хохирогчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүдээс мэдээлэл, баримт авах, холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, баримтыг үнэлэх ажиллагаа үргэлжилж байна.
Иргэн Б.О төрийн албан хаагчийн буруугаас амь насаа алдсан тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах болно.
Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газар тус дүүргийн прокурор хяналт дор шалгаж байна. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэн нас барсан ноцтой хэргийг шуурхай шалгаж, зохих журмын дагуу олон нийтийг мэдээллээр хангаж ажиллахыг эрх бүхий байгууллагуудад анхааруулж байна.
Иргэн Б.О-г Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байхад нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид зодсон, эрүүдэн шүүгдсэн талаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлыг шалгах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь анхаарал татаж байна.
Уг хэргийг шалгах ажиллагаа үндэслэлгүйгээр удааширсан эсэхэд Комисс хяналт тавьж, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх болно.
Комисс хүний хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг төрийн холбогдох байгууллагуудад үүгээр сануулж байна.
ХЭҮК талийгаач Б.О-ын гэр бүлийн гишүүдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэхийн хамт энэ хэргийг шалгах ажиллагааны явцад тэдэнд дэмжлэг үзүүлж, ил тод ажиллахыг эрх бүхий байгууллагуудад уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
онц аюултай шоронгийн ялтан нийгэмд онц аюултай этгээдийг хүн эрх мэрэх яриад яахав хүний эрх яриад байгаа юм бол Монголын шоронд байгаа алуурчин онц хэрцгий догшин хүн араатнуудыг суллахгүй юу тэгээд л хүний эрхийг хамгаалчилаа ш дээ хааа хаа хаа
Хариулах183.177.99.226
Өэөөдөр нэг шоронгийн хулгайч үхээ л биз Монголын түүхэнд байгүй орь залуугаараа буюу 21 настайдаа 12 зүйл ангиар яллагдсан ялтан Монголын шоронгийн түүхэнд байгүй зүйл ангитай этгээд онц аюултай этгээд чад хийлээ Өчигдөр ТВ гээр найз нөхдүүд нь бараг ариухан амьтан байсан юм байхаа хамаарал бүхий хамт сансуурч архидадаг этгээдүүд нь рекламдаад л байсан тийм ариунхан амьтан бол яахаараа арван хэдэн зүйл ангиар яллагддаг билээ тэгэхээр маш аюултай этгээд байж ш дээ Өнөөдөр Монголын Шорон Цэргийн анги хоёр хүүхдийн цэцэрлэг болж дээ нөгөө Монголчуудын тахин шүтээд байдаг эрх чөлөөний орон Америкид Шорон нь маш хатуу чанд дэглэмтэй байдаг ш дээ маангуудаа
Хариулах46.211.65.14
ХЭҮК нь сануулна, шаардлага хүргүүлнэ, процессыг ил тод болгоно нтр гэх юм, яаж хүний эрхийг хамгаалах гээд бгаа юм бол доо. Шүүх, прокурор, өмгөөлөгчийн байгууллагууд бүгд л ингэж хэлж ярьдаг шүү дээ. Танай комисс Хүний эрхийг хамгаалах талаар бусад байгууллагуудаас ямар нэгэн давуу ЭРХ ГЭЖ БН УУ. Хэлж өгөөч, танай комиссын үйл ажиллагааг сайн ойлгохгүй бн. Ихэл гоё нэртэй комисс юм бн, ийм комисс байдаг гэдгийг саяхан мэдэж авлаа, өмнө хаана юу хийгээд байсныг чөтгөр бүү мэд...салхинд төсвийн мөнгө хий үрэгдээд бгаа юм бишүү, танай комисс ажлынхаа тайланг хаана хэнд тайлагнадаг юм болдоо.
Хариулах