О.Баасанхүү ЦЕГ-ын даргаар ажиллахад бэлэн хэмээн сэрүүн зүүдлэв

Zuv.mn
2024/07/25

Хорих ангид саатуулагдаж байсан 21 настай залуу эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Өчигдөр /2024.07.25/ талийгаач О-гийн эгч нар мэдүүлэг авах журмаар эрүүдэн тамласан хэмээн мэдээлэл хийсэн билээ. Монголчуудын өргөн хэрэглэдэг фэйсбүүк, твиттер орчинд ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболдыг хариуцлага хүлээн ажлаа өгөхийг шаардсан дүр зурагтай байна. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан Намын хуульч О.Баасанхүү ЦЕГ-ын даргаар ажиллахад бэлэн хэмээн жиргэжээ.

Жиргээг нь хавсаргав
Хуулиараа бол ЦЕГ-ын даргыг томилж, чөлөөлөх эрх нь Засгийн газарт бий. Гэхдээ процессын тухайд эхлээд дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал болгоно. Түүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг. Тэгэхээр Т.Сүхболдыг чөлөөлбөл, дараагийн даргын нэрийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газартаа санал болгоно гэсэн үг. О.Алтангэрэлийн тухайд Ардчилсан намын гишүүн. Тэр утгаараа өөрийн намаас нэр зүтгүүлэх магадлал тун өндөр юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 20.1-т,  Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг томилно хэмээн заасан байдаг. 

О.Баасанхүүгийн тухайд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тэгэхээр дээрх хууль эрх зүйн үндэслэлийг хангахгүй байгаа юм. ЦЕГ-ын дарга болно гэдэг нь сэрүүн зүүд биз ээ. 

Э.БУЛГАН



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.71
    2024/07/27

    Энэ хачин гар согтуу байгаа юм уу? сэтгэцээ шалгуулаач чамаар бүхэл бүтэн улсын ЦЕГ г удирдуулчихаад юу бодож суух юм.Чамайг тэр Бадамжунай Хурц хоё сумлаад тавьчихаж байгаа юм уу? алиалагч минь манай говьд хүрээд ир хэдэн мал таслаад өгье ингэж тэнэгтэж байхаар манайд туслах малчнаар ир гэдэс цатгалан эрүүл агаарт амьдар тэнэгээ ЦЕГ г удирдана гэнэ шүү урваач шарваач мөнгөнд дуртай энэ гарыг байранд нь тавьчихаач нүдэнд хүйтэн хөсрий вэ? хөөш

    Хариулах
  • 103.168.34.9
    2024/07/27

    Нам дамжсан туйлбаргүй иймэрхүү этгээдүүдийг улс төрөөс, төр засгаас зайлуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.161.71
    2024/07/26

    Энэ одоо албан тушаалын донтой хулгайч юмаа

    Хариулах
  • 202.126.92.98
    2024/07/26

    тэнэг банди

    Хариулах
  • 202.9.40.99
    2024/07/25

    Өмгөөлөгчид гэж " хүний зовлонгоор хүнс хийсэн " маш муухай хүмүүс ...Хоол нь хор болсон хүмүүс ....

    Хариулах
  • 202.55.191.194
    2024/07/25

    ЭР ХУРГА БАС ХЭН НЬ ХӨӨРГӨӨД ЧААЛГАЧАВАА

    Хариулах
  • 202.72.240.9
    2024/07/25

    тэнэг гар чам шиг гөлөг ийм ажил хийдэггүй юм өмгөөлөгчөө хтйвэл барав

    Хариулах
  • 202.9.40.128
    2024/07/25

    Сайд ардчилсан намаас бол цагдаагийг дарныг ерөнхий сайд томилох бхөө мэдээж энэ албан тушаалд Сүхболдоос өөр олигтой юм алга даа

    Хариулах
  • 66.181.180.53
    2024/07/25

    ан ын хүмүүм албан тушаалд горилэж эхлэх нь энэ дээ

    Хариулах