Н.Өнөрцэцэгийн эгч, дүү: Төрийн нууц гэх мэдээллийг дамжуулсан хүн бол сайд асан Б.Бат-Эрдэнэ

Zuv.mn
2024/07/23

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт болж, түүнд 4.9 жилийн хорих ял оноогоод буй. Түүнийг: 

  • “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”
  • “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”
  • “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”
  • “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”
  • “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон байдаг.

Түүний аав, ээж, ах, эгч, дүү нар нь өнөөдөр /2024.07.23/ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан мэдээлэл хийлээ.

Н.Өнөрцэцэгийн эгч: “Дүүг маань хэлмэгдүүлчихлээ. Бид гомдолтой байна. Дүү маань муугаа үзэж байна. Шүүх хурлын орой 10 минут уулзсан. Олон цаг уйлаад сульдчихсан, гар нь цэь хүйтэн.Өчигдөр хорих анги дээр очиж уулзлаа. Энэ хэлмэгдүүлэлтээ зогсоо. Ингэж болдог юм уу. Холбогдох хүмүүс болон төрийн гурван өндөрлөг анхааралдаа авч, давж заалдах шатны шүүх үнэн шударгаар шийдэж өгөөч.

Н.Өнөрцэцэгийн дүү: “Төрийн нууцад хамаарах мэдээллийг өгсөн сайд хэн бэ гэдгийг хүмүүс мэдэхийг хүсэж байгаа. Ихэнх сэтгүүлч мэдэж байгаа байх. Тэр хүн бол БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ. Одоо УИХ-ын гишүү болчихсон. Төрийн нууц гэдэг чинь энгийн сэтгүүлчид хийсээд ирчихдэг зүйл биш. Хадгалж байх ёстой сайд нь төрийн нууцаа сэтгүүлчид дамжуулчхаад өөрөө ялгүй үлдэж, манай эгч ялтан болж байгаа юм бэ. Ижил тэгш шүүхийн энэ хэлмэгдүүлэлт бол энгийн иргэддээ хатуу байна. Ялзарсан шүүхийг шүүх цаг нь болсон.”

Тэдний хэлж буйгаар төрийн нууц гэх тэрхүү цаасыг нүүрсний сонсголын үеэр Б.Бат-Эрдэнэ сайд Зариг.мн сайтын сэтгүүлчид дамжуулжээ. Тэр бичгийг нь тухайн сэтгүүлч авч ирээд шүүгээндээ хийсэн. Н.Өнөрцэцэгийг хорих анги руу ачигдах үед Зариг.мн сайтын менежер н.Жаргалмаа компанийн бичиг баримтуудыг машинд гаргаж хийхдээ төрийн нууц гэх тэрхүү бичгийг хамт аваад хийчихсэн гэх. Үүнээс 14 хоногийн дараа “Машины тань цонх хагарчихлаа” гэсэн дуудлага ирж, дуудлагын дагуу очиход цагдаа болон мөрдөн байцаагч машинд нь нэгжлэг хийж, дотор нь байсан бичиг баримтыг хурааж авсан ажээ.

Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн мэдээллийнхээ үеэр сайд асан Б.Бат-Эрдэнийг биш тухайн үеийн БОАЖ-ын дэд сайдаар ажиллаж байсан хүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг дурдав.

Э.БУЛГАН

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.71
    2024/07/27

    Гүй ээ манайхаан энэ хүүхэн чинь таслагдахыхаа өмнө миний эх сурвалж гээд хэлээд байсан юм биш үү? энэ мангар царайлсан авгайг шантаачжин мөнгөний төлөө шууд өмдөө шувталдаг гээд элдвээр л хэлж байна энэ хүмүүс одоо больцгоо.Хүнийг унасан дээр нь бүү түлхээч энэ монгол араншин заваан шүү харин ч хамгаалах хэрэгтэй нүүрсний хулгайч хөгжлийн банкыг тоносон өндөр мэрэгжлийн луйварчингууд одоо их хуралд суучихсан бүлт бүлт үсрээд байна.Зарим эргүү гарууд нь шууд тэр албан тушаалыг хашихад би бэлэн гэж балайраад эхэллээ Өнөрцэцэгтээ биш тогтолцоондоо байгаад байна энэ авгай хөөрхий ялаа авдын байж ялтан хоригдол болдог юм байж дахин ийм явдал гаргуулахгүйн тулд бүх сэтгүүлчид микрофон диктифоноо хаяад долоогч нар болцгоох нь зөв ч юм уу? за за хэн мэдлээ маньд хамаатай биш.Эхнэрээ дийлэхгүй алуулж байж том том мултраад ч яах вэ? завааруулж хаясан дотоожийг нь угаая даа бысда гэж

    Хариулах
  • 122.201.31.228
    2024/07/23

    Сэтгүүлч хүн л гээд хувь хүний нууцыг түмэнд шууд дэлгэх эрх зүйн үндэс байхгүй, сэтгүүлчдийн эрх нь бусдын нууцаа хамгаалах эрхээр хязгаарлагдаж байгаа гэдгийг ойлгохгүй арай л дэврүүн байсан юмаа. Ингэх гээд л байж л дээ. Хувь хүний нууц задруулж олонд цацсанд нь ийм ял өгч байгаа бол зөв л дөө.

    Хариулах
  • 66.181.188.216
    2024/07/23

    ter 3d handaad yu hiivgej, yas yuman deer tednii hiisen , tednii gar holnuudiin hiisen ajil

    Хариулах