ХХЕГ: Хилийн шугамын явалт өөрчлөгдөх ямар ч боломжгүй

Х.Есү
2024/07/26

Увс нуур хилийн цаана орсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Хил хамгаалах байгууллага албан ёсны хариу тайлбар өглөө. 

"Монгол Улс, ОХУ-тай 3543 км хэсгээр хиллэдэг бөгөөд үүний 680 километр нь усан хил байдаг.

Монгол Улс, ОХУ-тай 1958 болон 1976 онд БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондын хилийн гэрээг байгуулж хойд хилээ баталгаажуулсан. Хоёр улсын хооронд байгуулсан 1958 оны гэрээнд Увс нуурын хэсгийн хилийн шугамын явалтыг “Оргих голын адаг уруу шулуун шугамаар зүүн өмнө зүгт чиглэн Увс нуур дээгүүр явж, уг голын адагт хүрнэ” гэж тэмдэглэсэн.