ПАРИС 2024: Хөлбөмбөгийн эхний дуулианыг мороккочууд тарилаа

Zuv.mn
2024/07/25

“Парис 2024” зуны олимпын хөлбөмбөгийн тэмцээний эхний тоглолт Аргентин, Мороккогийн багийн хооронд болж, мороккочууд 2:1-ээр хожин, олимпын наадмын эхний дуулианыг тарилаа. Сул баг хожсон гэсэндээ ч бус, тоглолт бүхэлдээ ширүүн явагдсаны дээр төгсгөлд болсон олимпын түүхэнд анхны гэж болохоор үйл явдлын өрнөл энэ тоглолтыг дуулиантай гэж нэрлэх шалтгаан болов.

 Тоглолт мороккочуудын 2:0 гэсэн давамгайллаар эхэлсэн бөгөөд Аргентин араас нь нөхөж тэнцүүлсэн. Ингэхдээ шүүгч бүхэл бүтэн 15 минутыг нэмж тоглуулсан бөгөөд аргентинчууд сүүлийн довтолгоогоороо гоол оруулж /Медина/ 2:2 болгож тэнцүүлсэн.

Яг энэ гоолын дараа мороккогийн уурлаж бухимдсан хөнжөөн дэмжигчид талбайд гүйн орж ирж, хамгаалалтын алба, цагдаа нар мөн талбай дээр гарч ажлаа хийхээс аргагүй болсон юм. Багууд аль, аль нь талбайг орхисон тул тоглолт дууссан эсэх нь ойлгомжгүй байдлаар хоёр цаг орчим хугацаа өнгөрчээ.

Энэ хооронд ВАР шүүгчид ажиллаж, Аргентины сүүлийн гоолыг сайтар нягталсны үр дүнд хүчингүйд тооцсоноор Морокко 2:1-ээр хожжээ. Гэхдээ болоогүй, багууд дахин талбайд гарч, сүүлийн гурван минутыг тоглож дуусгасан /Үзэгчгүйгээр/ аж.

Аргентины ерөнхий дасгалжуулагч Хавьер Машерано тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа энэ тоглолтыг амьдралд нь өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн том цирк байсан” гэсэн байна.

“Катар 2022” ДАШТ-ий аварга Аргентин, шөвгийн дөрвөн багийн нэг Африк тивийн төлөөлөл Мороккогийн багийн тоглолт ийнхүү дуулиантайхан болж, хар тивийн төлөөлөл хожлоо.

Аргентина U-23 – Марокко U-23 1:2 (0:1, 1:1)

Долдугаар сарын 24. «Жоффруа-Гишар» цэнгэлдэх

Гоол:

0:1 – 45+2 Раими0:2 – 51, пенальти Раими1:2 – 68 Симеоне.

Аргентина U-23 – РульиГарсия (Эчеверри, 84), ОтамендиДи ЧезареСолер (Амионе, 69), АльмадаСенон (Симеоне, 54), МединаЭссе (Фернандес, 69), АльваресБельтран (Гондоу, 69).Марокко U-23 – МохамедиХакимиБукамирЭль-Аззузи (Накаш, 80), Эль-УахдиБен-Сегир (Кешта, 80), ТаргаллинЭль-Ханнус (Бушуари, 90), РичардсонАхомаш (Эззальзули, 59), Раими.

Шар хуудас:

Ахомаш (39), Эль-Ханнус (45+3), Эль-Уахди (61), Раими (70), Таргаллин (87), Фернандес (88), Мохамеди (89), Ди Чезаре (90+9).



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна