ШТС-ын дэлбэрэлтэд алга болсон хоёр иргэний цогцос олджээ

Х.Есү
2022/12/05

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал гарч нэг ажилтан амиа алдсан бол хоёр ажилтныг хайж байгаа тухай өмнө нь мэдээлсэн. 

Тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үйл ажиллагаа явагдсан байна. Энэ үеэр сав руу унасан байх магадлалтай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаанд онцгой байдлын, цагдаа, эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” компанийн ажилтнууд ажиллаж 49 настай, эрэгтэй, 43 настай, эмэгтэйн цогцсыг гаргаж Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал гарсан өдрийн 23:25 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэл 372 тонныг 40 тоннын есөн авто цистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган, цагдаагийн хамгаалалтад авсан байна.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.85
    2022/12/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
    • 130.195.253.34
      2022/12/06

      Archaagui amitan be. IIm niitleld iim zar oruulj baidag.

  • 202.9.40.214
    2022/12/06

    Учир юунаас болвоо

    Хариулах
  • 202.9.40.214
    2022/12/06

    Учир юунаас болсон яагаад 12-1өдөр шалгах гэж очсон хүмүүс цуг дэлбэрчүү

    Хариулах
  • 66.181.190.151
    2022/12/05

    Ивий дэ хөөрхий ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 202.55.188.45
    2022/12/05

    Эвий дээ хөөрхий

    Хариулах