Аяндаа үүссэн жагсаал цуглааныг мэдэгдээгүй, бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар хууль бус гэж үзэх нь хүний эрхийн эрхзүйд нийцэхгүй

2022/12/07

Хүний эрхийн үндэсний комиссоос жагсаал цуглаантай холбоотой мэдэгдэх, бүртгүүлэх механизмын талаар тайлбарлалаа. 

Тэрбээр "Ардчилсан улсад жагсаал цуглаан хийхдээ мэдэгдэх механизм байх нь эрх чөлөөг хэрэгжүүлэх арга хэрэгсэл гэж үздэг. Тухайн хуран чуулах эрх чөлөөг хэрэгжүүлэх зорилгоор жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүс төрийн захиргааны байгууллагад  урьдчилан мэдээлж, зам чөлөөлөх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулалтын арга хэмжээ авах зэргийг мэдэгдэх тогтолцоо байж болно.

Хууль тогтоомжоороо мэдэгдэх тогтолцоог бий болгож байгаа нь хүний эрхийн зөрчил биш. Мэдэгдэх тогтолцоо нь хүний эрхийг эдлүүлэх зөвшөөрөл болдог.

Жижиг хэмжээний аяндаа үүссэн жагсаал цуглааныг мэдэгдээгүй, бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар хууль бус гэж үзэх нь хүний эрхийн эрхзүйд нийцэхгүй.

Аяндаа үүссэн жижиг хэмжээтэй жагсаал цуглааныг нийгмийн хэв журамд ноцтой гажуудал, нөлөөлөл үүсгэхгүй хэвийн байдлаар үргэлжлүүлэх, жагсагчдыг хамгаалах нь олон улсын гэрээгээр Засгийн газрын хүлээсэн үүрэг юм" гэв.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.103
    2022/12/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 45.117.35.4
    2022/12/07

    Malchid mini ideh hooltoigoo irk jagsaald negdeh hereggui baih aa Mahaa ogtolj ideh Hutga chini gemten bolgoj magadgui shuu Soyoltoi are tumnii tuleelel bol gertee hul bumbeg uzej suugaa "muu hun mod chuluu"

    Хариулах
  • 66.181.188.79
    2022/12/07

    яулс орон хэцлү бхад энэ захиалгат ажиллагаагаа зогсоочээ Энэ хэдэн залуус төр барина гэж ч бхгүй бхаа

    Хариулах
  • 66.181.188.79
    2022/12/07

    Аёндаа биш хэд хоногийн өмгөөс саитаар яваад уриалаад бсан шүү Зөв өмгөөлнө үү

    Хариулах
  • 202.131.225.242
    2022/12/07

    Ulam l khoid Solongos bolokh zam ruugaa yavaad baikh shig baikh yum. Ene bol ayul shyy.

    Хариулах