Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг буюу штабыг байгуулсан. Штабыг миний бие ахалж ажиллахаар болж байна. Бидний мэдээллийг үзэж байгаа хүмүүст нэгдсэн нэг ойлголт өгөх хэрэгтэй байгаа. Энэ нүүрсний хулгайн гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд дараах нөхцөл байдлыг тодруулах мөрлөн шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.
Нэгдүгээрт "Эрдэнэс таван толгой"-той холбоотой нүүрсний гэрээтэй холбоотой, гэрээний үнэ болон гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал олгосон эсэх асуудлыг мөрдөн шалгалтын ажиллагаагаар тогтоохоор ажиллаж байна.
Хоёрдугаарт тээвэртэй холбоотой асуудал байгаа. Өөрөөр хэлбэл тээвэрлэлт "Эрдэнэс таван толгой" -гоос уртын болон богинын тээвэртэй холбоотой бүртгэлгүй аливаа тээвэр хийгдсэн эсэх асуудлыг шалгах ажлууд хийгдэж байгаа.
Гуравдугаарт оффтейк буюу төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний ажлуудыг шалгаж байгаа. Өнөөдөр Оффтейкийг ил болго гэдэг шаардлагыг иргэд олон нийт тавьж байгаа.
Дөрөвдүгээрт энэ нүүрсний хулгайн гэх хэрэг дээр мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудаас бүртгэлгүй Монгол улсын хилээр бараа тээврийн хэрэгсэл гарсан эсэх асуудлыг шалгах ажлууд хийгдэж байгаа.
Дөнгөж сая Монгол улсын Ерөнхийлөгч тодорхой албан тушаалтнуудыг дуудаж үүрэг чиглэл өглөө. Олон нийтэд мэдээллийг яаралтай ил тод мэдээл. Иргэдийн бухимдлыг ойлгож байна. Яагаад өнөөдрийг хүртэл хугацаанд та бүхэн системтэй мэдээлэл өгдөггүй юм бэ гэдэг шаардлагыг тавьж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.103
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах45.117.35.4
Shuu prokyrotiig huulitai Zuni said solidoggui Erenhiilegchees shaardah asuudal shuu dee
Хариулах202.9.40.161
ШҮҮХ ЭЭ ПРОКУРАА 100 ХУВЬ СОЛИОЧЭЭ
Хариулах73.157.10.208
En baliar pizdaa uheech pizda
Хариулах