У.Хүрэлсүх: Нүүрсний хулгайчид УИХ-д суучхаад, та нарт шалгуулахгүй гээд мөнгө тараагаад байгаа бол бүрэн эрхийг нь түтгэлзүүл!

2022/12/07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗГ-ын гишүүдтэй "Нүүрсний хулгай"-н асуудлаар уулзлаа. 

Тэрбээр энэ үеэр "Маскуудаа авцгаа. Одоо сайхан царай зүсээ харуулж байгаад ярина аа цөмөөрөө. Дөрөв хоног харлаа. Улсын Их Хурал, ЗАсгийн газар юу хийх нь үү гэх харлаа. Дөрөв хоног ард түмэн жагслаа. Та нар нүүрсний хулгай ярьж ард түмнээр оньсого таалгалаа шүү дээ дөрөв хоног. Нүүрсний хулгайн асуудлыг засгийн газар хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект бол засгийн газар. Тэгээд тэр нүүрснийхээ хулгайчидтай яагаад тэмцэхгүй байгаа юм. Харин манай ард түмэн бол улс төрийн өндөр соёлтой болсон юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харагдлаа. Ямар учраас арга хэмжээ авахгүй байгаа юм. Энэ асуудал дээр хууль зүйн сайд та нэг хариулаадах. Нөхцөл байдал ямар байна. Юу гэж үнэлж дүгнэж байгаа юм засгийн газар.

Яагаад засгийн газар, яагаад хууль хяналтын байгууллага тэр нүүрс хулгай хийсэн нөхөд өө нэрээр нь нэрлэж болохгүй байгаа юм. Энийг яах юм. Ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улс төрийн сонирхолтой нөхөд нэг нэгнээ намнах гэж нэрлэх ёстой юм уу. Энийг нэрлэдэг байгууллага бол хууль хяналтын байгууллага.
Ерөнхий прокурор оо. Хууль хяналтынхан. Энэ гэмт хэрэгтэй тэмцдэг субъект бол Засгийн газар. Хууль хүчний нэр бүртгэл хийдэг бүх байгууллагууд засгийн газрын мэдэлд ажиллаж байгаа. Та нар тэгээд нүүрсний хулгайтай тэмц гэсэн юм бол яагаад энэ ард түмнийг ингэж бухимдуулаад байгаа юм. Ард түмэн тэмцэж байна шүү дээ. Та бүхний өмнөөс. Дөрөв хоног жагслаа. Дандаа залуучууд. Гадаа хүйтэн ард түмэн бухимдалтай дөрөв хоногийг өнгөрөөлөө. Одоо болоо юм биш үү.

Ерөнхий прокуророо. Тэр хулгай зэлгий хийсэн хүмүүс байдаг юм бол та нар олоо гавлаад аваад яв. Та нарт тэр эрх мэдэл чинь байж байгаа. Жирийн нэг иргэн болохоор портертой нүүрс ачаад явахаар бариад тогтоочихдог юм билээ. Та нар энэ бүхэл бүтэн нүүрс хулгайлчихсан хүмүүс хэрвээ байгаа гэж үзээд тэр нь тогтоогдож байгаа бол та нар яагаад эд нартайгаа хуулийн хүрээнд хариуцлага тооцохгүй байгаа юм. Тэр эрхтэн дархтнууд чинь их хуралд суучхаад та нарт шалгуулахгүй гээд хэвлэл мэдээллээр мөнгө тараагаад хамгаалаад байгаа бол та нар тэр бүрэн эрхийг нь түдгэлзүүлээч. Одоо их хурал руу оруулж. Ерөнхий прокурор. Тийм эрх та нарт байгаа. Ард түмэн хараг. Энэ парламент яаж ажиллахыг чинь.

Тэр гэмт хэрэгтнүүдийг эрхийг нь түдгэлзүүлэх гээд ороод ирэхэд хамгаалаад аваад үлдэх нь үү эсвэл шалгуул гээд явуулах нь уу гэдгийг нь хармаар байна. Энэ тухай асуудлаар би та нарт олон удаа ярьсан. Олон удаа хэлж ярьж сануулсан." хэмээлээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.40
    2022/12/08

    Цугаараа оролцсон болохоор хэнийг эхлэж шалгахаа мэдэхгүй байнаа Бүгдыг нь шалга ,бүгдыг нь огцоруул Их хурлыг тараа засгийн газрыг огцоруул

    Хариулах
  • 213.87.129.103
    2022/12/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах
  • 139.5.218.105
    2022/12/08

    Хүн ямар байна тэрүүгээрээ хүнийг дүгнэдэг

    Хариулах
  • 150.129.142.112
    2022/12/07

    Энэ камер харахаараа их жүжнээ

    Хариулах
  • 202.9.46.34
    2022/12/07

    Попрохоос цаашгүй хүн.

    Хариулах