УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нүүрсний хулгай"-н асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Ойрын үед нүүрсний асуудал маш том асуудал болж эхэлж байна. Би хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Харамсалтай нь намайг ярьж байхад УИХ-ын гишүүд ханхиралдаад юм хэлүүлдэггүй байсан. Хулгай байна гэж хэлээд байхад ЭТТ-н Ганхуяг хоёр удаа намайг цагдаад өгч байсан.
Манайх ёстой ариухан цэвэрхэн компани гээд. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Нүүрсний хулгай гээд 6.4 сая тонн нүүрс хулгайгаар гарсан, өртөг нь 6.5 тэрбум доллар гэж Т.Доржханд хэлсэн. 6.4 сая тонныг 1000-аар үржүүлж байж 6.5 тэрбум доллар болно. 1000 долларын үнэтэй нүүрс гэж хаана байсан юм. Эрх баригчидтай нийлээд баахан өндөр тоо тавиад, араас нь эрх баригч нар 40 их наяд, 400 их наяд гээд ямар ч хамаагүй тоо яриад хулгайг замхруулах гэж байна.
6.5 сая тонн нүүрсийг 64 мянган машин зөөж байж хилээр гаргана. Тэнд ажиллаж байгаа 9000 жолоочийг бүгдийг нь хулгайч гэж бүгдийг нь замхруулах юм байна. Нүүрсний хулгайн ард эрх баригчид энэ гурван зүйлийг нууж үлдэх гэж байна.
Тээврийн хулгай. Цагаанхаднаас Ганцмод хүртэл хамгийн оргил үедээ 250 доллараар тээвэр хийсэн. Үүний 125 долларыг БНХАУ-ын компаниуд, 125 долларыг нь эрх баригчид янз бүрийн хэлбэрээр авдаг. Энэ жилийн тээврийн зардлын зөрүү гэхэд долоон их наядтөгрөг гарсан. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хурлын үеэр Б.Жавхлан сайдаас хариулт авах гээд чадаагүй.
Хоёрт, офф-тейк хулгай. Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайтын гэрээ, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийн офф-тейк гэрээ, Тамсагийн нефтийн хоолойн гэрээ. Энэ гэрээнүүд бүгд үнийн дүнгээсээ хоёр дахин их байгаа. Ганц жишээ хэлэхэд, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг “Голомтын” Д.Баясгалан хоёр сая доллараар бариад 4.5 сая төгрөгийн офф-тейк гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 доллараар аваад цаашаа хэдэн зуун доллараар зарсан. Ямар их шунал вэ. Гэрээг нь зогсоо, төмөр замын өртгийг шалга. Чадахгүй байгаа шүү дээ.
Гэрээний хулгай ЭТТ ХК-ийн Б.Ганхуяг дээр УИХ-ын гишүүд, хуулийнхан, сайд, дарга нар бүгд очоод 100, 200, 500 мянгын гэрээ байна уу энийг зураад өгөөч гэдэг. Нөгөөх нь яах гэж байгаа юм гэж асуухаар дундаас нь 2-5 доллар авмаар байна гэж ярьдаг. Ийм л юм хийдэг шүү дээ. 2017 оноос хойш 100 сая тонн нүүрс гарсан байна. Багаар бодоход 400 сая долларын асуудал яригдана. Тийм учраас Б.Ганхуяг чинь пээдийсэн хэвээрээ байна. Тийм учраас Б.Ганхуяг намайг цагдаад хоёр удаа өгсөн.
Би түүнд нэг зүйлийг зөвлөх гэж байгаа юм. Гурван хулгайн асуудлыг ганцаараа мэдэж байгаа хүн бол Б.Ганхуяг. Холбоотой бүх нэрсийг зарлавал ялыг багасгах талаар санаачилга гаргана. Хэлэхгүй бол чи удахгүй ээ. Та нар ялыг нь багасгаж байгаад тохиролцож магадгүй. 2024 онд Ардчилсан нам ялна аа. Тэр үед ясыг нь янгинуулж байгаад нэг талд нь гаргана. Манай БНХАУ-ын Коммунист нам манайд мэдээлэл өгчихнө." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.147
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах192.82.77.54
хувхай архичин догосч байх юм. чи хэдэн жил зөөж байна гэж бодоов..зөвхөн тэр ажнай хэмээх бат эрдэнэ 17 жил зөөж байгаа. архиа бага уу хар архичин минь
Хариулах