Х.Нямбаатар: Чин сэтгэлээсээ улс орны төлөө жагсаж байгаа иргэдийн хажуугаар хулгайчдын гар хөл болсон хүмүүс ч байна

2022/12/08

Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Аймаг бүрээс гурван мөрдөн байцаагчийг хянан шалгах ажилд татан оролцуулна. "ЭТТ" ХК-ийн экспортын үйл ажиллагаанд ямар ч саад үүсэж болохгүй гэдгийг бид анхааруулсан. Мөн хилийн нэвтрүүлэх хэсэгт ажилладаг гаалийн бүх ажилтныг шалгана. Хүн хүч хэрэгтэй болно. мөрдөн шалах ажиллагаа эрчимжиж байна. 

Чин сэтгэл зүрхнээсээ улс орны төлөө, шударга ёсын төлөө жагсаж байгаа залуучуудын хажуугаар хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна. Тухайлбал Монголын оюутны холбооны даргаар ажилласан хэд хэдэн хүн "ЭТТ" ХК-д олноороо ажилласан. Яг өнөөдрийн жагсаалыг зохион  байгуулахад Оюутны холбооны удирдлагуудаас их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна. 

Нүүрсний хулгайг дэлгэх Засгийн газрын хүчин чармайлтыг сарниулах гэсэн бусармаг хүмүүс ч жагсагчдын дунд байна шүү. Иргэд илүү хашир байх шаардлага үүсэв. Эдгээр этгээдүүд Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэхээр зорьж байна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.130
    2022/12/09

    Nuursnii ard uur tom yum daragdjindaa

    Хариулах
  • 213.87.129.147
    2022/12/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw

    Хариулах