Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг мэдээлэл хийж байна.
Х.Нямбаатар "Монгол улсын гаалийн байгууллагаас гаалийн хяналт шалгалтыг дөрвөн удаа явуулж бүртгэлгүй нүүрсний талаарх мэдээллийг өгье.
2010 оноос 2011 оны 7 сарын1-ний өдөр хяналт явуулахад гаалийн бүрдүүлэлт 379 мян.тн нүүрс гаалийн бүрдүүлэлт, мэдүүлэг өгсөн зүйл олдоогүй байна. Нэг жил долоон сарын хугацаанд гэсэн үн. Энэ нь ЭТТ ХК дөнгөж үйл ажиллагаа нь эхэлж байсан үе.
УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг өгсөн мэдээллийг шалгахад нийт 17 мянган машин урд хил рүү хоосон гарчээ. 268 мянган тонн нүүрсийг АМНАТ төлөлгүй хилээр гаргасныг гаалийн байгууллага тогтоосон. Улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэлийг тулгаж байна.
Манай улсаас гаргасан нүүрсний зарим хувийг урд хөршийн нутгаар дайруулан далайн боомт хүргэдэг. Гашуунсухайтаас гадна Замын-Үүд, Ханги-Мандал, Шивээ Хүрэнгийн боомтоор мөн нүүрс гаргадаг. Ховд аймаг дахь боомтоор гаргадаг "Мон эко" компанийн мэдээлэл мөн зөрсөн. Гэхдээ бид нүүрс худалдан авагчдадаа айдас төрүүлж болохгүй. Учир нь худалдан авагч талууд худалдан авах гэрээгээ цуцалж болзошгүй байна. Энэ бол манай дотоод асуудал тул экспортоо зогсоож болохгүй.
Бид цаашид өдөр бүр 11.00 цагт та бүхэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн шинэ мэдээллийг та бүхэнтэй хуваалцана.
Ерөнхий сайд иргэдтэй уулзаад МУ-ын ЗГ-ын ажлын хэсэгт хөндлөнгөөс хяналт тавих ажлын хэсэг байгуулаад оролц гэсэнн. Иргэдийн зүгээс өнөөдөр 12 цагт нүүрсний хулгайч нарыг зарла гэсэн өнөөдөр зарлах ямар ч боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байж олон нийтэд ил тод мэдээллэх ёстой. Би үзмэрч биш учраас хэн хэн энэ хэрэгт холбогдсон юм бэ гэдгийг хэлж чадахгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.147
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах